Ардчилсан нам  21 аймгийн намын удирдлагуудтайгаа онлайнаар хуралдлаа
2011.01.13

Ардчилсан нам 21 аймгийн намын удирдлагуудтайгаа онлайнаар хуралдлаа

Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, 21 аймгийн намын удирдлагуудтайгаа сард нэг удаа телефон хурал хийж ажил байдалтай нь танилцан санал хүсэлтийг нь сонсдог байсан. Техник технологи хурдацтайгаар хөгжиж байгаа энэ үед АН цаг үетэйгээ хөл нийлүүлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагт Video conference зохион байгуулахаар боardchilasan_namлж эхний хурлаа өчигдөр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн хурлын танхимд хийлээ.

 

Хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат болон намын нарийн бичгийн дарга нар оролцож 15 аймаг, 2 дүүргийн намын дарга, гишүүдтэй online-аар холбогдож мэдээ мэдээлэл солилцож энэ онд хийгдэх ажлын талаар чиглэл өглөө.

 

Хурлын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “ Ардчилсан нам 2010 оныг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Анхан шатаа сонсох жил болгон зарлаж улс орны хэмжээнд томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь үр бүтээлтэй болсоныг онцлон дурдсан. Мөн өнгөрөгч ҮЗХ-ны ээлжит 32-р хурлаас “Монгол хүн 2020” эдийн засгийн цогц  хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон. Хөтөлбөрийг намын хүрээнд бус ард түмнээрээ хэлэлцүүлж байж батлах зорилго тавьсанаас хамгийн түрүүнд Монгол орны наран мандах зүг Дорнод аймгаас хэлэлцүүлгээ эхлүүлж байгааг танилцууллаа.  Энэ хөтөлбөрийн үр дүнд аймаг бүрээс дэд хөтөлбөрүүд гаран, үндсэндээ нэгтгэгдэж “Монгол хүн 2020” гэсэн хөтөлбөр бий болох юм. Үүнд орон нутгийн намууд идэвхитэй оролцож өөрийн аймгийн хөтөлбөрийг боловсруулах тал дээр эртнээс бэлдэж ажиллахыг үүрэг болголоо. Харин намын ЕНБДарга Д.Эрдэнэбатын хувьд 2010 онд АН-аас хийсэн ажлуудын талаар товч мэдээлэл зарим асуудалд чиглэл өглөө.

 

Үүний дараагаар аймгийн намууд өнгөрсөн оныхоо амжилт бүтээлийг намын удирдлагууд болон бусад аймгийн намууддаа тайлагнаж, санал хүсэлтээ хэлсэн юм. Санал хүсэлтийн ихэнх хэсгийг

 

  • Аймгийн намууд холимог тогтолцоог дэмжиж байна
  • УИХ болон засгийн газрын гишүүдийг Video conference-д оролцуулах
  • Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа “Сум- 330” сургалтын захиалгат хөтөлбөрт хамрагдаж байгаа сумын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх
  • Дорнод аймагт зохион байгуулагдах “Монгол хүн 2020” ард түмний хэлэлцүүлэгийг нийтэд өргөн мэдээлж, бусад аймгуудад туршлага болгох
  • Анхан шатныхаа гишүүдийг чадавхижуулахад илүүтэйгээр анхаарч ажиллах
  • Намын дэргэдэх байгууллагууддаа анхаарал хандуулан, үйл ажиллагааг нь сэргээх зэрэг асуудлуудыг түлхүү тавьж байсан юм.

 

Ямартай ч АН сар бүрийн тогтмол өдрийг аймгийн намын удирдлагуудтайгаа холбогдон мэдээлэл хийж, санал хүсэлтийг нь сонсдог өдөр болгож байгаад орон нутгийн намын удирдлагууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.