Э.Бат-Үүл гишүүнээ би малчид дээр очоод япон, норвегт ингэж мал малладаг юмаа гэж хэлдэггүй
2011.01.14

Э.Бат-Үүл гишүүнээ би малчид дээр очоод япон, норвегт ингэж мал малладаг юмаа гэж хэлдэггүй

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. 2010 оны 12 сарын 30 өдөр баталсан УИХ-ын дэгийн тухай хуульд орсон сэтгүүлч нарын тухай заалт нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, үндсэн хууль зөрчсөн хэмээн парламентын сэтгүүлч  нарын холбоо үзсэн билээ. Үүнтuul_davaasyeэй холбогдуулан УИХ-ын дарга хуулийг эргэн хархаар ажлын хэсэг байгуулсан юм.Ингээд Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан, мөн С.Эрдэнэ, Э.Мөнх-Очир, Д.Ганхуяг, Д.Балдан-очир нарын гишүүдийн өргөн барьсан хоёр хуулийн төслийг өчигдөр нэгтгэн хэлэлцсэн юм.

Өмнөх УИХ-ын дэгийн тухай хуулийг Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж нарын гишүүд өргөн барьж, баталуулсан бөгөөд өчигдөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярих үед дээрх гишүүд "Бундестагийн дэг, АНУ-д.." хэмээн гишүүдийн асуултад хариулахдаа бусад өндөр хөгжсөн, парламентад ёс төлөвшсөн улсуудын жишээ татан "нуршсан" нь зарим гишүүдийн бухимдлыг хүргэсэн юм. Тухайлбал Ц.Даваасүрэн гишүүн "Э.Бат-Үүл гишүүнээ би малчид дээр очоод япон, норвегт ингэж мал малладаг юмаа гэж хэлдэггүй" хэмээсэн юм. Бичлэг үзэнэ үү..
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.