Өнөөдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
2011.01.14

Өнөөдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхлэн хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

chuulgan_2010_051. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

2.Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

Үдээс хойш 15.00 цагаас дараах хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

1.Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаархи асуулга"-ын хариуг сонсох;

2. Улсын Их Хурлын гишүүнЦ.Сэдванчиг, Ч.Улаан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаархи асуулга"-ын хариуг сонсох.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.