Цахим гарын үсгийг баталгаажуулах ыг дэмжлээ
Цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулах, түүнийг ашиглах журмыг тодорхой болгох, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох, цахим гарын үсгийн хэрэглээтэй холбогдсон харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагыг харгалзан үзэж энэхүү хуулийн төслүүдийг санаачлан боловсруулжээ.
Ц.Бямбцогт гишүүн, гарын үсэг олгох эрхийг гурван компани эзэмшинэ гэж байгаа. Нэг цахим гарын үсгийн эрхийг олгохдоо 90 доллар төлнө гэжээ. Гарын үсэг олгох эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгож болохгүй байсан юмуу. Заавал энэ эрхийг хувийн хэвшилд өгөх гээд байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн бол, А.Баделхан гишүүн, хуулийн төсөлд тагнуулын төв байгууллагаас зөвшөөрөл авна гэснийг тодруулахыг хүссэн юм. Бусад орны туршлагыг судалсны үндсэн дээр үнэ өртгийг 90 доллар байхаар тусгасан. Эхний хоёр жилдээ энэ тариф мөрдөгдөж байгаад дараа нь 2-5 доллар болох боломжтой гэж үзэж байгаа. Эрх эзэмших тодорхой тоо тавигдаагүй. Олон улсын туршлага, өнөөгийн зах зээлийг авч үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар эрх олгодог байна гэж шууд оруулах боломжгүй байна гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг ярьж болно. Энэ бүхэн бүхий л бизнесийн асуудалтай холбоотой учир нууцлалтай холбоотой тоон болон цахим гарын үсэгний шифрэрлэл авахад Тагнуулын газраас зөвшөөрөл авахаар тусгасан байгаа гэсэн хариултыг Мэдээлэл, шуудан,харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга Ж.Бат-Эрдэнэ өглөө.
Ингээд Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.