С.Ламбаа сайд юу хийж амжуулав, юу хийхээр төлөвлөж байна
2011.01.17

С.Ламбаа сайд юу хийж амжуулав, юу хийхээр төлөвлөж байна

Мэндчилгээ
lambaa_saidddЭрхэм хүндэт Архангайчууд та бүхэндээ XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн мэндийг хүргэе. Та бүхнийхээ итгэлийг хүлээж 3 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон миний бие 2008 оны 9-р сараас Хамтарсан засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдож, эрүүл мэнд, биеийн тамир, спортын асуудлыг хариуцан ажиллаж байна.УИХ-ын гишүүнийхээ хувьд “Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого”, “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 8 хууль, тогтоолыг боловсруулж УИХ-аар батлуулсны дээр “Сонгуулийн тухай”,“Эрүүл мэндийн тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байна. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай”, “Донорын тухай”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.Сайдын хувьд эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарт цогц шинэчлэлт хийх зорилтын хүрээнд олон чухал арга хэмжээ авч байгаагийн дотор Архангайчуудынхаа эрүүл мэндийн баталгааг хангахын тулд урьд өмнө хэзээ ч байгаагүй хөрөнгө оруулалтыг хийж байна. Ингээд нутгийн зон олондоо цаг зуурын бэрхшээлийг шантралгүй даван туулж, ирж буй туулай жилдээ хүн бүр амжилт бүтээлээр арвин, инээд баяслаар дүүрэн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.Удахгүй золгох сар шинэдээ өвгөд буурлуудаа хүндэтгэн дээдэлж, идээ цагааныхаа дээжийг амтлан хүртэж сайхан шинэлээрэй.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд, доктор, профессор С.Ламбаа

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДС.ЛАМБААГИЙН САНААЧЛАГААР 2008-2010 ОНД ХИЙСЭН АЖИЛ

1. СУВАРГА ХАЙРХАН ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛОВ.

Архангайчууд Суварга хайрханаа төрийн тахилгатай болгох гэж олон удаа төрд хандсан юм. Тийм учраас 2007 онд Суварга хайрханыг төрийн тахилгатай болгох асуудлыг дахин боловсруулж Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт өргөн барьсанаар 2007 оны 07 сарын 26-ны өдөр  Суварга хайрханыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг буулгасан юм. Ингээд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Суварга хайрханыг төрийн тахилгатай болгох ёслолыг үйлдэж Арын сайхан хангайчуудын мөрөөдөл биелсэн юм.

2. ЗУДЫН ГАМШИГТАЙ ТАНИЛЦАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАВ.

2009-2010 оны өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 2010 оны 1-р сард Хашаат, Хотонт Цэнхэр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган суманд ажиллаж Төвшрүүлэх сумын өвс тэжээлийн улсын нөөцийн байдалтай газар дээр нь танилцаж, улмаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, өвс, тэжээлийн  үнийг 50 хувиар хямдруулж малчдад олгох шийдвэр гаргуулав.  Засгийн газар зудтай сумдад өвс тэжээл, хүн, малын эмийн хангамжийг сайжруулахад зориулж аймаг бүрт 230 сая төгрөг олгов. Мөн өөрийн санаачлагаар Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Хашаат, Өгийнуур, Өлзийт суманд 3 сая гаруй төгрөгийн эм, тариа өгч, аймгийн хэмжээнд 1000 өрхөд “Вансэмбэрүү” төслийн уламжлалт эмийн санг хүргүүлэв. Түүнчлэн Эрдэнэмандал сумын засаг даргын тамгын газар шатсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд   шинээр барих хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

3. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨВ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь өөрчилж ороор бус оношийн бүлгээр санхүүжүүлэх механизмыг бүрдүүлж, даатгалын тарифыг шинэчлэн тогтоож 2010 оны 1-р сараас эхлэн мөрдүүлэв. Ингэснээр эрүүл мэндийн даатгалтай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр эмчлүүлэх, амбулаторийн үзлэгт хамрагдах, оношлогоо, шинжилгээ хийлгэх, уламжлалт  болон рашаан сувилалын эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах болов. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хийсэн өөрчлөлтийн үр дүнд нэг хүнд ноогдох даатгалын мөнгө нэг сая гаруй төгрөг болж өслөө. Түүнчлэн 2011 оны төсвийн хуулийг батлахад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд хамруулахад Хүний хөгжлийн сангаас 9.3 тэрбум төгрөг зарцуулах болсноор Монголын бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдэв.

4. АРХАНГАЙ АЙМАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН СТРАТЕГИТАЙ БОЛОВ.

Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын өгсөн үүргийн дагуу аймгуудын эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны стратегийг боловсруулж, батлуулах ажлыг Архангай аймгаас эхлэв. Аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн газар, сумын засаг дарга, сумын эрхлэгч эмч, багийн эмч нар оролцсон зөвлөгөөнийг аймгийн төвд зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, аймгийн эрүүл мэндийн газрын хамтран боловсруулсан стратегийн баримт бичгийг хэлэлцэн Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нар баталгаажуулав. Энэ үеээр багийн бүх эмч нарт чагнуур, даралтын аппарат бүхий эмчийн иж бүрдэлийг бэлэглэв.

5. АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСӨЛД ХАМРАГДАВ.

Архангай аймгийг Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжлийн төсөлд хамруулж, Эрүүл мэндийн сайдын 2009 оны тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийг засварлах, Хашаат, Хотонт, Өндөр-улаан суманд 10 ортой шинэ эмнэлэг барих, Тариат, Хайрхан сумын эмнэлгийг засварлахаар болж өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлгийн засвар бүрэн дуусч, Хашаат Хотонт сумын эмнэлгүүдийг хүлээн авахад бэлэн болж байна. 2011 онд Өндөр-Улаан сумын эмнэлэг баригдаж дуусах ба дээрхи хоёр сумын эмнэлгийн засвар хийгдэнэ.

6. ШИНЭ ЭМНЭЛГҮҮД АШИГЛАЛТАД ОРОВ.

Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2009 онд Архангай аймгийн төвд 30 ортой Халдварт, сүрьеэгийн эмнэлэг, 40 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэг шинээр баригдаж, 2010 оны 1-р сард ашиглалтад оров. Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн мэс заслын кабинет байгуулж, 10 гаруй сая төгрөгийн мэс заслын багаж, хэрэгсэл олгож, мэргэжлийн эмчийг давтан бэлтгэж өгөв. Түүнчлэн Эрдэнэмандал, Их тамир, Өлзийт сумын эмнэлгийн барилгуудыг засварлав.

7. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙГДЭВ.

2008 онд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн бөгөөд 2009 онд 40 ортой хүүхдийн эмнэлэгт олон улсын тусламжаар шүдний хоёр машин, 40 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгов. 2010 оны хөрөнгө оруулалтаар  хүүхдийн эмнэлэгт 60 сая, Халдварт, сүрьеэгийн эмнэлэгт 150 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж, сумаас тавьсан хүсэлтийн дагуу зарим сумдад ЭХО аппарат олгож, 2010 оны 8 дугаар сард Хотонт, Цэнхэр, Өндөр-улаан, Тариат, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат суманд ажиллах үед эмнэлгүүдэд тоног төхөөрөмж олгож, Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт сумын сургуулийн ойд зориулан хандив өгөв. Мөн Булган сумын эмнэлэгт цахилгаан мотор шинээр авч өгөв. 2011 онд Азийн хөгжлийн болон Мянганы сорилын сангийн хөрөнгөөр Архангай аймгийн бүх сумыг тоног төхөөрөмжөөр хангана.

8. ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ БАЙГУУЛАВ.

2008 оны сонгуульд урьдчилан сэргийлэх үзлэгийг бүх хүнд хүргэнэ гэж амласны дагуу эрүүл мэндийн сайдын тушаалаар “Явуулын амбулаторийн ажиллах журам”-ыг баталж, 2009 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 авто машиныг явуулын амбулаторийн зориулалтаар олгож, 2010 онд иж бүрэн тоноглогдсон тусгай зориулалтын автомашин авахад зориулж 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Ингэснээр  аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар сумын эмч нарын хамт тухайн сумын айл өрхөөр явж, иргэн бүрийг  жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломж бүрдэв.

9. АВТО МАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙГДЭВ.

Эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулах, аймгийн тамирчдын биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар,  Биеийн тамир, спортын газар, Байгалын гоц халдварт өвчинтэй тэмцэх газар, Нэгдсэн эмнэлэг, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Хангай, Хашаат, Өгийнуур, Цэнхэр, Өлзийт, Батцэнгэл, Булган сум, Эрдэнэбулган сумын өрхийн 3  эмнэлэгт тус тус түргэн тусламжийн автомашин, зарим сумын багын эмч  нарт мотоцикл олгов.

10. БОЛОВСРОЛД БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ.

2009 онд Өлзийт сумын 75 ортой сургуулийн дотуур байр,  Хотонт сумын  Өндөрсант багийн соёлын төвийг  ашиглалтад оруулж, Хотонт суманд 150 ортой, Хашаат суманд 75 ортой сургуулийн дотуур байр баригдаж байна. Мөн Өгийнуур сумын сургуулийн спортын заал ашиглалтад орж,  Цэнхэр, Батцэнгэл сумын сургуулийн  спортын  зал шинээр  баригдаж  байна.

11. ДОНГОЙ БАГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОГДОВ.

Чулуут сумын соёлын төв, Батцэнгэл сумын дунд сургууль, Өндөр-улаан сумын Бэлхи, Азарга багийн төвд мөнгөн хөрөнгө, хөгжим, өсгөгч өгч, Өлзийт сумын Байшир багийг 20 сая төгрөгөөр тохижуулж, Өндөр-Улаан сумын Донгой багийг эрчим хүчний сүлжээнд холбов.

12. ЭРХИЙН БИЧИГ ОЛГОЖ ЭХЛЭВ.

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн эрхийн бичгийг  олгож эхлэв. Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү эрхийн бичгийн хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр эм олгох, амбулаторийн үзлэгт хамруулах, оношлогоо шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх гэсэн 4 төрлийн тусламж үйлчилгээг хамруулна.

13. АЙМГИЙН  ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 80 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ.

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын 80 жилийн ойд зориулсан 2 боть номыг хэвлүүлэх зардлыг гаргаж, ойн баярын хуралд өөрийн биеээр оролцон эрүүл мэндийн газарт УАЗ-469 машин, нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж олгож, 20 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг төрийн дээд шагналаар, 200 гаруй хүнийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнав.

14. АРХАНГАЙН С.БАТЦЭЦЭГ 2010 ОНД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ.

Монгол Улсын Засгийн газар биеийн тамир спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарсны үр дүнд манай тамирчид зөвхөн 2010 онд  алтан медаль 120, мөнгөн медаль 85, хүрэл медаль 134, нийт 339 медалийг эх орондоо авчрав. 2008 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат О.Гүндэгмаа буудлагын спортоор, Цэнхэр сумын харьяат П, Сэрдамба боксын спортоор  олимпийн мөнгөн медаль, 2009 онд П, Сэрдамба боксын спортоор дэлхийн аваргын алтан медаль, 2010 онд  Хашаат сумын харьяат С.Батцэцэг чөлөөт бөхийн спортоор Дэлхийн аваргын алтан медалийг тус тус хүртэж, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар хөдөлмөрийн баатар, С.Батцэцэг гавьяат тамирчин цол, Г.Өсөхбаяр улсын баяр наадамд түрүүлж “Даян аварга” цол  хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулав.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДС.ЛАМБААГИЙН САНААЧЛАГААР 2011 ОНД ХИЙГДЭХ АЖИЛ
  1. 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өлзийт сумын хүүхдийн цэцэрлэгт их засвар хийнэ.
  2. 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Их тамир сумын сургуулийн спорт заалны барилгыг барьж эхлэнэ.
  3. 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 99 багийн эмч нарыг мотоциклоор хангана.
  4. 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон голын гольдролыг өргөтгөж, Өгийнуурын усны түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авна.
  5. 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй шаардлагатай 20 багт худаг гаргана.
  6. 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлнэ.
  7. 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өлзийт сумын Ямаат баг, Чулуут сумын Зуун мод баг, Хашаат сумын Жаргалант багийн төвийг тохижуулна.
  8. 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өгийнуур, Хангай суманд 10 ортой эмнэлэг шинээр барина.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2010 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
  • 10 ГАРУЙ  ХУУЛЬ САНААЧЛАН БОЛОВСРУУЛАВ.
  • 20 ГАРУЙ ХӨТӨЛБӨР,СТРАТЕГИ  БАТЛУУЛАВ.
  • 130 ГАРУЙ СТАНДАРТ  ШИНЭЭР БАТЛАГДАВ
  • АНХНЫ ЭМИЙН ҮНДЭСНИЙ ФАРМАКОПЕЙ БАТЛАГДАВ.
  • 370 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭВ.
  • ЭМИЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН БАГА ХУРАЛ БОЛОВ.
  • АЙМГУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН  СТРАТЕГИТАЙ БОЛОВ.
  • МОНГОЛ УЛС ДЭМБ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД СОНГОГДОВ.
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 80 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХИЙН БИЧИГ НЭВТРҮҮЛЖ ЭХЛЭВ.
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨВ.
  • ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭВ.
  • ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЭВ.
  • “Эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтан” БЭЛТГЭВ.
  • 679 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД

ХАМРАГДАВ.

  • ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ

ШИНЭЧЛЭВ.

  • “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ”  ХӨТӨЛБӨРТӨЙ

БОЛОВ.

  • ЗАЙН ОНОШЛОГООНЫ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨЖ, ТӨРӨЛЖСӨН

ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛАВ

  • ХӨДӨӨД ЭМНЭЛГИЙН 41 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД

ОРОВ.

  • НИЙСЛЭЛД 9 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР БАРИГДАЖ ЭХЛЭВ.
  • ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОВ.
  • АНХ УДАА ЭМНЭЛГИЙН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОВ.
  • АНХНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА ТОДРОВ.
  • МОНГОЛЫН ТАМИРЧИД 339 МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧРАВ.
  • ШИНЭ СПОРТЫН ЦОГЦОЛБОРУУД АШИГЛАЛТАД ОРОВ.
  • ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭВ.
  • ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД ЭРХ ОЛГОВ.
ТОВЧХОН. ТОВЧХОН.ТОВЧХОН
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбааг Архангай аймгийн засаг даргын захирамжаар 2009 онд Архангай аймгийн хүндэт иргэн болгов.
  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 онд Архангай аймагт айлчлахад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дагалдан явж Эрдэнэбулган, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат суманд ажиллав.
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Лаос, Вьетнам улсад албан ёсны айлчлал хийх үедээ Архангай аймгийг БНЛАУ-ын Чампасак мужтай хамтран ажиллах асуудлыг тавьж удахгүй аймгийн Засаг дарга тэргүүтэй Архангай аймгийн төлөөлөгчид Лаост айлчлах гэж байна.
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн санаачлагаар аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон эмч, мэргэжилтнүүд Сингапур, Тайланд, Филипин, Малайз зэрэг орнуудад явж эрүүл мэндийн ажилтай танилцсан байна.
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн дэмжлэгээр аймгийн 500 гаруй иргэд Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлэг, төвүүдэд ирж оношлогоо эмчилгээ хийлгэсэн байна.
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбааг ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан  ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Ардчилсан намаас намын дээд шагнал “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-гоор, Удирдах ажилтны сургууль төгсөгчдийн холбооноос Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтыг эхлүүлж, олон шинэ ажлыг хийсний төлөө “ШИЛДЭГ УДИРДАХ АЖИЛТАН” цол, тэмдэгээр  шагнасан байна.
  • Монгол Улс 2010 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын 16-26 нд Женев хотноо болох ДЭМБ-ын удирдах зөвлөлийн хуралд оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.