2011.01.17
“Хүний хөгжил сан” - гийн мөнгийг энэ сарын 20-ноос олгоно
“Хүний хөгжил сан” -гаас иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг энэ сарын 20-ноос эхлэн олгохоор болжээ.Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, бичиг баримтын хувьд зөрчилгүй, өмнө нь 10 мянган төгрөгөө авч байсан иргэд ямар нэгэн нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй. Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ хуучин үйлчлүүлж байсан банкнаасаа сар бүр дээрх мөнгийг авч байх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй иргэд түр хүлээх хэрэг гарах нь. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлсэн 110 мянга орчим иргэний бичиг баримт хяналтын шатандаа шалгагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 700 орчим мянган иргэн “Хүний хөгжил сан”гийн мөнгөө аваагүй, 100 мянга орчим хүн огт бүртгүүлээгүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.