Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө
2011.01.18

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө

Сангийн сайд С.Баярцогт Засгийн газраас санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, дэгийн хуулийн зохих заалтын дагуу УИХ-аар яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсэв.sankhuu_tatwar

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил”, мөн “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн” гэсэн заалтыг тус тус нэмж, эдгээр бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Хуульд ийм нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн татварын дарамтыг багасгах, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.