2011.01.18
Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Түүнчлэн тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлын тус тус хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сангийн сайдад тавьсан Оюутолгойн асуудлаарх асуулгын хариу сонсох байсан боловч асуулга тавьсан гишүүн зарим зүйлийг тодруулах, холбогдох материал сэлт цуглууулах шаардлагатай байгаа тул уг асуудлыг хойшлуулж өгөх хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.