УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүд энэхүү саналыг дэмжин хуулийг 84.1 хувийн саналаар баталлаа. Дээрх хуулийг батлагдсан өдрөөс нь буюу нэгдүгээр сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо.
Удаах асуудал нь Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Тогтоолын төслийг нэгдсэн хуралдаан хаалттай хэлэлцлээ.