Агаарын бохирдлыг шийдэх бас нэгэн гарц нээгдлээ
2011.01.20

Агаарын бохирдлыг шийдэх бас нэгэн гарц нээгдлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд бас нэгэн ахиц гарч, нийслэлд хийн түлшний үйлдвэр байгуулахаар боллоо. Энэхүү өргөн хүрээтэй төслийн эхлэл болгож, өнөөдөр ЭБЭХЯ, БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон М-Си-Эс групп Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. utaaaaaaaaaaaaa

Төслийн хүрээнд манай улсын урдаа барьдаг томоохон компаниудын нэг болох М-Си-Эс групп өөрийн зардлаар Улаанбаатар хотод хийн түлшний үйлдвэрийг 2011-2012 оны өвөл гэхэд барьж ашиглалтад оруулах юм. Эхний шатанд 100 мянган тонн нүүрсний хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба цаашид 200 мянга хүртэл өргөтгөх ажээ. Нүүрсний арвин нөөцтэй манай орны хувьд нүүрсийг гүн боловсруулан гаргах хий нь хэдэн зуун жилийн турш хямд түлшний найдвартай эх үүсвэр байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шаталтын үед үед утаа тортог огт гаргадаггүй, хүхрийн исэл ялгаруулдаггүй юм байна.

Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдын зүгээс уг төслийн хэрэгжилтийг бодлогоор дэмжиж, шаардлагатай хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, хамтран нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх боломжийг судлах  бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс төслийг хэрэгжүүлэх бүсийн хүрээг нарийвчлан тогтоож, түгээлт болон хэрэгжилтийн бодит үе шатуудад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.