Гэр хорооллыг барилгажуулах менежментийг GTZ хийнэ
2011.01.20

Гэр хорооллыг барилгажуулах менежментийг GTZ хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Германы олон улсын техник хамтын ажиллагааны байгууллага/GTZ/-ын Төслийн удирдагч хатагтай Рут Эрлбекийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ger_horoolol

“Оны өмнөхөн хуралдсан НИТХ-аас Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд байшин хороололтой айлссан 100 айл, Баянбүрд орчмын айлуудын газрыг чөлөөлж, дэд бүтэц бий болгох ажилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг том хэсэг болсон гэр хорооллыг барилгажуулах ажил төлөвлөгдсөөр, яригдсаар байсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас газар дээрээ хэрэгжихэд хүндрэлтэй байсан.


Харин энэ жилээс энэ ажилд эргэлт гаргаж, 7 дугаар хороолол барихаар төлөвлөсөн энэхүү газар орчмын айл өрхүүдтэй тохиролцон, газрыг нь чөлөөлж, орон сууцны дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн” гэдгийг хотын дарга дуулгаад энэ чиглэлээр олон хотуудад ажиллаж байсан хүний хувьд мэргэжлийн талаасаа зөвлөгөө өгч, менежментийн тал дээр GTZ-г туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Хатагтай Рут амар биш энэ ажлыг эхлүүлэхээр зориглосон хотын удирдлагуудад талархал илэрхийлээд, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн байна. Хотын зүгээс 2 дугаар сард багтаан энэхүү төслийг удирдах багийг байгуулах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.