2011.01.21
П.Алтангэрэл гишүүн яамдын шуурхайд суужээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл энэ долоо хоногт ХХААХҮЯ, БОАЖЯ-нд ажиллажээ. Тэрээр дээрх яамдын шуурхай хуралд сууж өдөр тутмын ажилтай нь танилцсан байна.
Үүний зэрэгцээ байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр УИХ-ын төвшинд ямар бодлого баримтлах талаар яамдын сайд нар болон мэргэжилтнүүдтэй санал солилцжээ. Тухайлбал зүүн бүст “Халх гол” төслийн үйл ажиллагааг зөв эхлүүлэх, баруун бүст Увс аймагт усалгаатай тариаланг сэргээх, Ховд аймагт хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Говь-Алтай аймагт малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Ногоон эдийн засгийн үндэсний хөтөлбөрийг дэмжиж ажиллах, байгаль орчны чиглэлээр хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох асуудлаар ч П.Алтангэрэл гишүүн яамныхантай ажил хэрэгч яриа өрнүүлжээ.
Чацаргана болон бусад жимс, жимсгэнийн аж ахуй эрчимжиж байгаатай холбоотойгоор ХХААХҮЯ-наас “Жимсний чанамал” MNS 0462-1977, “Жимс, жимсгэнийн джем” MNS 1054-1985 стандартуудыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Мөн олон улсын сodex standard for jams, jellies and marmalades /CODEX STAN 296-2009/ стандартыг орчуулсны зэрэгцээ судалгаа, хэлэлцүүлэг явуулан, стандартуудыг шинэчлэн боловсруулж стандартын улсын хороонд хүргүүлээд байгаа гэнэ.
Чацаргана, үхрийн нүдний суулгац, бусад жимсний стандартуудыг өөрийн орны болон олон улсын шаардлагад нийцүүлэн дахин хянах, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ч мөн байгуулан ажиллаж байна юм байна. Цаашид хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, ялангуяа гүзээлзгэнэ зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац, үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжихээр болжээ.
Г.Хэрлэн
Үүний зэрэгцээ байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр УИХ-ын төвшинд ямар бодлого баримтлах талаар яамдын сайд нар болон мэргэжилтнүүдтэй санал солилцжээ. Тухайлбал зүүн бүст “Халх гол” төслийн үйл ажиллагааг зөв эхлүүлэх, баруун бүст Увс аймагт усалгаатай тариаланг сэргээх, Ховд аймагт хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Говь-Алтай аймагт малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Ногоон эдийн засгийн үндэсний хөтөлбөрийг дэмжиж ажиллах, байгаль орчны чиглэлээр хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгох асуудлаар ч П.Алтангэрэл гишүүн яамныхантай ажил хэрэгч яриа өрнүүлжээ.
Жимсний чанамал хийх стандартыг шинэчилнэ
Дэлхийн олон улс орон ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримтлах болсон. Манай улсын хувьд ч энэ талаар хэд хэдэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. 2010 онд 200 га талбайд тариалах 246.0 мянган ширхэг чацарганы суулгацыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулан замаар 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид таван жилийн хугацаатай зээлээр олгон тариалуулсан нь амжилттай ургаж байгаа гэнэ. Өнгөрсөн намар чацаргана тариалагчид багагүй ургац хураасан байна.Чацаргана болон бусад жимс, жимсгэнийн аж ахуй эрчимжиж байгаатай холбоотойгоор ХХААХҮЯ-наас “Жимсний чанамал” MNS 0462-1977, “Жимс, жимсгэнийн джем” MNS 1054-1985 стандартуудыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Мөн олон улсын сodex standard for jams, jellies and marmalades /CODEX STAN 296-2009/ стандартыг орчуулсны зэрэгцээ судалгаа, хэлэлцүүлэг явуулан, стандартуудыг шинэчлэн боловсруулж стандартын улсын хороонд хүргүүлээд байгаа гэнэ.
Чацаргана, үхрийн нүдний суулгац, бусад жимсний стандартуудыг өөрийн орны болон олон улсын шаардлагад нийцүүлэн дахин хянах, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ч мөн байгуулан ажиллаж байна юм байна. Цаашид хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, ялангуяа гүзээлзгэнэ зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац, үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжихээр болжээ.
Г.Хэрлэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.