
Ц. Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар намын удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ

Гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар угийн хийрхүү зантай намын генсекийнхээ дайралтыг зүгээр өнгөрөөхгүй нь бололтой. Тэд хууль хяналтын байгууллагад мэдэгдэхээ ч илэрхийлээд байгаа билээ.
Бүлгийн хурлын үеэр У.Хүрэлсүхийг танхайрч байхад МАН-ын Ёс зүйн хорооны дарга Т.Цагаанхүү гишүүн Д.Тэрбишдагвын биед халдаж, хэл амаар доромжилсон гэсэн. Мөн гишүүн Ц.Даваасүрэнг хаалгаар хүчээр түлхэн гаргасныг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд бүдүүлгээр халд-сан хууль бус үйлдэл гэж үзжээ.
Иймд УИХ-ын гишүүдийн аюулгүй бөгөөд халдашгүй байдлыг хангах баталгаатай арга хэмжээ
намын нэр хүнд, нэгдэл нягтралыг хангаж ажиллахын оронд хууль зөрчиж, УИХ-ын гишүүн л халдсан ноцтой үйлдлийг удаа дараа гаргаж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхийн асуудлыг Удирдах зөвлөл, Хяналтын хорооны хурлаар яаралтай авч хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч, намын нийт хамт олонд мэдээлэх, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг хуулийн хүрээнд зөв зохистой явуулдаг журам тогтоох, энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг шаарджээ.
Н.ЗАЯА