2011.01.24
Эрүүл мэндийн сайд Женев хотноо чуулж байна
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Удирдах зөвлөлийн 128 дугаар хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат нар оролцож байна. Тэд өчигдөр НҮБ-ын Олон улсын Атомын энергийн агентлагийн Женев дахь салбарын тэргүүн хатагтай Маззанти болон тус агентлагийн Цөмийн шинжлэх ухааны газрын харьяа Хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн ажилтан хатагтай Виллануева нартай уулзжээ.
Уулзалтын үеэр 2010 онд Монгол улсыг Олон улсын Атомын энергийн агентлагийн Хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн жишиг орноор сонгосон явдалд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, жишиг орноор сонгогдсоноос хойш тус агентлагаас өгсөн зөвлөмжүүдийг Монгол улсын Эрүүл мэндийн яам шат дараатайгаар хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж буйгаа мэдэгдсэн байна. Хатагтай Маззанти Монгол улсын хавдрын дэд бүтцийг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор арван жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд Олон улсын Атомын энергийн агентлаг, Монгол улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.