З.Энхболд: Э.Бат-Үүл гишүүнээ өөрөө нэг 10 үг хэлээд өгөөч
2011.01.24

З.Энхболд: Э.Бат-Үүл гишүүнээ өөрөө нэг 10 үг хэлээд өгөөч

УИХ-ын өнгөрсөн баасан гаргигын хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэ хуулийн төсөлд  УИХ-ын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахин Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “төрийн эрх барих мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалах” гэж нэмэхээр хуулийн төсөлд тусгасан юм. Энэ үеэр З.Энхболд гишүүн "Э.Бат-Үүл гишүүнээ өөрөө нэг 10 үг хэлээд өгөөч" гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.