С.Миронов сэтгүүлчдэд мэдээлэл хийв
2011.01.25

С.Миронов сэтгүүлчдэд мэдээлэл хийв

лаанбаатар хотноо зохиогдож байгаа  АНДП-ын 19 дүгээр чуулганд оролцож буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов өнөөдөр үдээс өмнө Кимпински зочид буудалд сэтгүүлчдэд зориулан  мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ  эхэнд Москва хотын Домодедова нисэх онгоцны  буудалд болсон террорист халдлагын талаар мэдээлж сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. mironov

 

Ноён С.Миронов Домодедова нисэх онгоцны буудалд болсон террорист халдлагад оросын төдийгүй гадаадын  иргэд өртсөнд  тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд  АНДП-ын чуулга уулзалтад оролцож байгаа ОХУ-ын төлөөлөгчдийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийллээ. АНДП-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төлөөлөгчид терроризм, хууль бус мансууруулах бодисын наймаа, хэрэглээтэй тэмцэх асуудлаар ярилцсан. Энэ асуудал ямар чухал тулгамсдан асуудал болох нь Москвад болсон террорист халдлага  харууллаа. Террорист халдлагыг олон улсын нисэх онгоцны буудалд хийсэн нь санамсаргүй зүйл биш гэж үзэж байна. Тээврийн том том зангилаа газруудын аюулгүй байдлыг хангах, сонор сэрэмжийг чангатгах үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгчөөс  тээврийн болон гадаад хэргийн яаманд нэмэлт арга хэмжээ авах үүрэг даалгавар өгөгдсөн гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн ноён С.Миронов өнөөдөр  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзаж хоёр талын  харилцаа, хамтын ажиллагааны  иж бүрэн асуудлаар харилцан ярилцаж санал солилцсон талаар танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Эх оронд нь болсон үйл явдлын улмаас  АНДП-ын 19 дүгээр чуулганд оролцож байгаа ОХУ-ын төлөөлөгчид өнөөдөр үдээс хойш Москва руу буцахаар болсноо энэ үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.