
2011.01.26
Г.Батхүү нутгийн хөгшчүүлээ баярлууллаа
УИХ-ын дэд дарга Г.Батхүү cap шинийн билэгт сайн өдөр ойртож буй эдгээр өдөр настан буурлуудаа хэдийн баярлуулаад эхэлжээ. Тэрбээр нутгийнхаа ахмадуудад жил бүр гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Өвөрхангайн хөгшид ч дэд даргынхаа бэлгийг хүлээгээстэй гэнэ. Г.Батхүү энэ жилийн cap шинийн бэлгээ нэгдүгээр сарын 17-ноос эхлэн тараажээ. Тэр дундаа 80-аас дээш настай азай буурлуудад тусгайлан cap шинийн бэлэг бэлдсэн гэнэ шүү. Өвөрхангай аймгийн нийт 3150 өндөр настан УИХ-ын дэд даргын илгээсэн гарын бэлгийг хүлээн авч, чин сэтгэлээсээ баярласан байна. Нутгийн олон олсныхоо хэрээр бусдад зориулж чаддаг нүнжигтэй гишүүн шүү хэмээн түүнд ам сайтай байдаг аж. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.