2011.01.26
Хот дахин хөгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ
“Хот дахин хөгжүүлэх хууль”-ийн төслийн талаар салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаас санал авах ярилцлагыг Хангарьд ордны “Хот байгуулалтын үзэсгэлэн”-гийн танхимд 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 270 дугаар тушаалаар “Хот дахин хөгжүүлэх хууль”-ийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсэгт Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас оролцож байгаа. Өмнөх хоёр шатны хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төсөл бэлэн болсон бөгөөд төсөлд Япон Улсын “Жайка”-гийн төслийн баг зөвлөхөөр ажилласан болно.
Гэр хорооллыг орон сууцны хороолол богон хөгжүүлэхэд эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хөрөнгө мөнгөнөөс үл шалтгаалан барилгажилтын ажил удаашраад байгаа билээ. Тиймээс шинээр боловсруулж буй Хот дахин хөгжүүлэх тухай хуульд мэргэжлийн болон эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагаас санал авч тусган уг хуулийн төслийг боловсронгуй болгохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалт, ярилцлагад ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороо, НЗДТГ-ын ХЗХ, Орон сууцны санхүүжилтын корпораци, НГА, Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, Монголын барилгачдын ассоциаци, Монголын архитекторуудын эвлэл, Хот байгуулалтын хүрээлэн ТББ болон тус газрын төлөөлөл оролцоно.
Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Та бүхний үнэтэй хувь, нэмэр шаардлагатай байгаа тул Та бүхэн саналаа НБХБТГазрын www.cud.ub.gov.mn сайт болон 11-31-53-55 дугаар утсаар өгнө үү. ЭНД дарж хуулийн төсөлтэй танилцана уу.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.