С.Батболд тойргийнхоо сонгогчидтой уулзав
2011.01.26

С.Батболд тойргийнхоо сонгогчидтой уулзав

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ахмадуудтай өчигдөр уулзлаа. Соёлын төв өргөөнд болсон уулзалтад олон ахмад хүрэлцэн ирсэн. Монгол Ардын Намын шинэчлэл, тойргоос нь тодорсон Ерөнхий сайдынхаа тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байгаагаа илbatbold_pm_mongoliaэрхийлсэн ахмад ч цөөнгүй. Цаг давчуу, хугацаа богино учир уулзалт шуурхай болов. Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлын талаар тойргийнхоо сонгогчдод товч танилцуулсан. Сүүлийн үед зарим улстөрчийн бай болоод буй Оюутолгой төслийн талаар "Монголчууд авах ёстой татвар хураамжуудаа авна.

 

Монголын төрийн эзэмших 34 хувь хэвээрээ. Үүнийг өсгөж, бүтээн.байгуулалтыг хурдасгаж 2012 он гэхэд эхний үр дүн мэдэгдэж байхын төлөө хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж байна" гэлээ. Мөн Таван толгойн ордыг монголчуудад өгөөжтэй байлгахын төлөө Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд шаардаж шахаж ажиллана" гэсэн юм. Тэр-бээр Монгол Ардын Намын шинэчлэлийн талаар сонгогчидтойгоо санал солилцсон. "Ардын намын шинэчлэлд эгдүүцэх хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан нийгмийн дүр төрх. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмаар явж нам уугуул нэрээ олонхын саналаар сэргээсэн. Намын бодлого улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна уу, үгүй гэдэг чухал" хэмээсэн. Мөн түр штаб байгуулагсдад ач холбогдол өгөхгүй байгаа гэдгээ ч илэрхийллээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон С.Баяр, С.Батболд нар тойрогтоо цэцэрлэг, ажлын байр бий болгох цогцолбор  байгуулахаас эхлээд  цөөнгүй ажил хийжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.