32-ын тойргийн айлуудыг нүүлгэнэ
2011.01.26

32-ын тойргийн айлуудыг нүүлгэнэ

Сүхбаатар дүүрэгт 10 мянган айлын томоохон орон сууцны VII хороолол барихаар төлөвлөж, га­зар чөлөөлөх ажил нь өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан би­лээ. Шинээр босох долду­гаар хороолол нь Сүх­баатар дүүргийн IX, X, XI, XII хо­роо буюу Зуун айл, 32-ын тойрог, Баянбүрд орч­мын айлуудын газар дээр баригдахаар бол­сон. Эхний ээлжинд дэд бүтэц, шугам сүлжээгээ барихын тулд 854 айлын газрыг чөлөөлөх шаард­лагатай байсан учраас барилга барих ком­па­ниуд нь айлуудтайгаа зөвши100_ailлцөөд газраа чө­лөө­лүүлж эхэлсэн гэнэ. Одоогоор тус дүүргийн X хороонд байрладаг 16 дугаар сургуулийн хойд талын газрыг "Анд ин­тер­нешнл", "Бэрэн конст­ракшн" компани нэгдэн нэлээд олон айлын газ­рыг чөлөөлүүлээд бай­гаа аж. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилд олон айл өрх, ир­гэд хамрагдаж байгаа учир газраа чөлөөлсөн хүмүүсийг түр хуга­цаа­гаар суурьшуулах 300 айлын орон сууцыг өнгөр­сөн онд барьж эхэлжээ. Дээрх орон сууц хаана бариг­даж, хэзээ дуусах, айл өрхүүд ямар нөхцө­лөөр түр суурьшиж болох та­лаар Нийслэлийн Ба­рил­га хот байгуулалт, төлөв­лөлтийн газрын хэв­лэ­лийн ажилтан н.Ду­лам­­сүрэнгээс тодруул­лаа.

-Газраа чөлөөлсөн оршин суугчдыг түр ху­га­­цаа­гаар суурьшуулах 300 айлын орон сууцны барилга хаана бариг­даж эхэлсэн бэ?
-Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн айл өрхийг түр суурь­шуулах 300 айлын орон сууцны барилгыг Сүх­баатар дүүргийн XI хо­роо­ны нутаг дэвсгэр Цаг­даагийн гудамж, Нийс­лэлийн Өмчийн ха­рил­цааны газрын аж ахуйн хашаанд бариула­хаар захирамж нь гарсан. Захирамжийн дагуу ба­рил­га угсралтын ажлыг тендерт шалгарсан "Бэ­рэн констракшн" компани өнгөрсөн онд гүйцэтгэж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд 300 айлын орон сууцны шав тавих ёслолын үеэр "Зургаан дүүрэгт ийм орон сууц байх хэрэгтэй" гэснээр дүүрэг бүрт орон сууц барихаар төлөвлөн 1200 айлын орон сууц шинээр барих захирамж гарсан. Цаашид Чингэлтэй дүү­рэгт 300, Баянгол  дүүрэгт 450, Сонгинохайрхан дүү­рэгт 150 айлын түрээ­сийн орон сууцны барил­га тус тус баригдана.
-Мэдээж газраа чө­лөөл­сөн айл өрхүүд тус байранд бүгдээрээ баг­тахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ямар журмаар оруулах юм бэ?
-Газар өмчлөгч, эзэм­шиг­чид болон барилгын компаниуд харилцан то­хи­ролцох замаар энэ асуу­дал шийдвэр­лэг­дэ­нэ. Одоогоор орон сууц­ны санхүүжилтийн ком­па­ниуд иргэдтэй тохи­рол­цож газар чөлөөлж бай­гаа туршлагаас харахад 400м2 талбай бүхий га­зар­тай бол нэг өрөө байр, 700м2 хүртэл талбайтай бол хоёр өрөө байр гэх мэтээр тохиролцож бай­гаа юм билээ.
-Түр хугацаагаар суул­гахдаа түрээс авна гэж байсан. Түрээсийн үнэ нь тодорхой гарсан уу?
-Энэ талаар бодлого боловсруулагдаж байна. Тодорхой шийдэлд хүр­сэн зүйл одоогоор байх­гүй. Гэхдээ иргэдэд аль болох хөнгөлөлттэй нөх­цөл олгохыг чухалчлах болно.
-300 айлын түрээ­сийн шинэ байр хэзээ ашиглалтад орох вэ?
-Гэрээний дагуу 2011 онд ашиглалтад оруул­на. 300 айлын орон сууц­ны барилга нь нийт 14.2 мянган метр квадрат тал­бай бүхий зоорьтой 15 давхар хос барилга бө­гөөд 27-35.5 метр квадрат талбай бүхий нэг өрөө сууцнууд байх юм.
-Иргэдийн түр хугацаагаар амьдарч байсан 300 айлын орон сууцыг шинэ хороолол баригдсаны дараа ямар зориулалтаар ашиглах вэ. Худалдах уу?
-VII хороолол ашиг­лалтад орсны дараа 32-ын тойрог, 3-7 буудал хүртэлх, Дэнжийн мянга болон Дарь эх орчмын орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэ­рэг­жүүлэн гэр хорооллыг барилгажуулахад дээрх 300 айлын орон сууцны барилгыг  ашиглах бо­ломж­той. Худалдах эсэх нь одоогоор эцэслэн ший­дэг­дээгүй байгаа.

А.БИЛГҮҮН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.