АНДП-ын чуулганы үр дүнгээр хэвлэлийн бага хурал хийв
2011.01.27

АНДП-ын чуулганы үр дүнгээр хэвлэлийн бага хурал хийв

Ази-Номхон Далайн Парламентын 19 дүгээр чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөнтэй  холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дэд дарга, АНДП-ын 19 дүгээр чуулганы дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, чуулганы  Баримт бичиг боловсруулах хорооны дарга Д.Одбаяр,   Япон Улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн Акихиса Нагашима нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.apec_odbayar

 

АНДП-ын чуулган амжилттай болж, тус хуралдаанаар улс төр, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцан санал солилцож  нийт  17 орноос  37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Эдгээр тогтоолын төслүүдийг  боловсруулах  ажлын хэсэг гол  ачаалалтай ажилласан гэлээ.  Цаг хугацаа шахуу байсан ч Бичиг баримт боловсруулах хороо тогтоолын төслүүдийг  нэгтгэн багцалж    17 тогтоолын төсөл болгосныг  чуулганаар  баталжээ.  Урьд өмнөх хуралдаануудаар тогтоолын төсөл буцах асуудал гарч байсан ч   энэ удаагийн  хуралдаанаар гишүүн орнуудаас  ирүүлсэн ямар нэг тогтоолын төсөл буцаагүй  нь  улс  орон бүр  хуралдаанд эртнээс бэлтгэн ач холбогдол өгснийг илтгэн харуулж байна гэж Н.Энхболд дарга онцлон тэмдэглэсэн. Мөн тэрээр, өнгөрсөн гурав хоногийн турш АНДП-ын чуулганы үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлж байсан хэвлэл, мэдээллийнхэнд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Ноён Акихиса Нагашима , АНДП-ын 19 дүгээр чуулганыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ, түүний Тамгын газарт талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Япон улсад зохион байгуулагдах АНДП-ын 20 дугаар  чуулган улам ч өндөр түвшинд  болно гэдэгт итгэлтэй байгаагаа  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл  чуулганы хуралдаан дээр хэллээ.  20 жилийн өмнө манай улсад  анх удаа АНДП-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байсан бол 20 жилийн дараа дахин зохион байгуулахаар боллоо. Бид Дэмбэрэл даргаас туршлага судлан , зөвлөмж авч ажиллах болно. Мөн бусад гишүүн орнуудаас санал, тогтоолын төслүүдийг  авахаа  мэдэгдсэн байгаа гэсэн юм.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид  өөрсдийн сонирхсон  асуултдаа  дэлгэрэнгүй хариулт авав

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.