Хотынхон цаасгүй технологи нэвтрүүлнэ
2011.01.27

Хотынхон цаасгүй технологи нэвтрүүлнэ

hog_mnӨнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг цахимжуулж, U-OFFICE-ын систем нэвтрүүлэх” төслийг хэлэлцээд дэмжлээ.

“Цахим Монгол”, “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа түргэн шуурхай, нээлттэй ил тод байлгах, албан хаагчдыг мэдээллийн технологийн чиглэлийн дагуу сургах, иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, бүртгэлийн нэгдсэн тогтоцоо бий болгох зорилт тавьж, Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс энэхүү төслийг боловсруулсан байна.
Энэ онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд Тамгын газрын үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэн, бүртгэлийг цахимжуулж, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, цахим архив бий болгох ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хурлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтыг хэрэгжүүлэх төвөллөгөөг баталж, харъяа газруудын ажил дүгнэсэн дүнг хэлэлцсэн байна.
Үртсэн шахмал түлш үнэгүй тараахыг зогсоохыг даалгав
Иргэд нэгэнт үртсэн шахмал түлшний үр дүнг мэдрээд, хэрэглээд хэвшчихсэн энэ үед хэрэглэгчдэд таниулах, сурталчлах нэрийдлээр үнэгүй тараах ажлыг зогсоохыг хотын удирдлага холбогдох албаныханд даалгалаа. Хэрэглэгчид нэгэнт хэрэглээд дадчихсан байхад энд тэнд үнэгүй тараах биш харин түүхий нүүрс түлэхийг хориглосон хороод дахь шахмал түлш нийлүүлэх цэгүүдийн хангалтыг сайжруулахыг тэрбээр үүрэг болгосон байна. Энэ жил анх удаагаа нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороонд түүхий нүүрс түлэхийг хориглож, утаа бага гаргадаг, үртсэн болон шахмал түлш нийлүүлж байгаа. Хотын удирдлагууд энэ ажлын явцтай газар дээр нь танилцахад борлуулалтын цэгүүдэд түлш нийлүүлэлт, татат авалт хангалтгүй байгаа учир ийм шийдвэр гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн онд Булган аймгийн Хялганат тосгонд ашиглалтад орсон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” хоногт 9-12 тонн шахмал түлш үйлдвэрлэж, 10 болон 25 кг-аар савлан хэрэглэгчдэд нийлүүлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.