2011.01.28

Эрхэм гишүүний хишгийг 600 өрх хүртэв

Орхон сумын төвийн 600 өрх тус бүр 100 кг нүүрстэй болов.

hayanhyarvaa_toirogtoo07Цас их орж зузаарч хатууран, хүйтний эрч улам бур чангарч байгаа энэ хүнд үед УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус сумын айл өрхүүдэд 60 тонн нүүрсийг ийнхүү үнэгүй олгож туслав. Тэрбээр өнгөрсөн жил яг өдийд тус сумынханд мөн л 60 тонн нүүрсийг бас л үнэгүй өгсөн билээ. Орхон сум нь 1600 гаруй өрх, таван мянга гаруй хүн амтай, иргэдийн ихэнх нь сумын төвд сууж хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн бүр нь тариаланч, өрх бүр нь үйлдвэрлэгч болсон газар тариалангийн үйлдвэрлэлээр сүүлийн таван жил дараалан улсдаа тэргүүлсэн шилдэг сум юм. Шөнийн 02 цагт нуүрс ачиж очсон вагоныг тус сумынхан тар дор нь буулгаж саатуулалгуй явуулсан бөгөөд эрхэм гишүүн сайхан сэтгэл гарган туслаж байхад бид унааг нь саатуулаад яахав гэж баярласан иргэд талархлаа дэвшүүлж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.