Сонирхуулахад
2011.01.31

Сонирхуулахад

Сонирхуулахад
О.Мөрөн

Төрийн ордонд cap шинийн уур амьсгал аль хэдийн оржээ. Гишүүд нэгдсэн чуулганы хуралдаанд монгол үндэснийхээ хувцсаар гоёж, хөөрөг зөрүүлэн мэндэлнэ. Бямба гаригийн хуралдаанд ангийнхаа эрчүүдээс ганган тансагаараа тэргүүлдэг Д.Кёкшүзан Батбаяр гишүүн нил ягаан дээл өмсөж, мөнгөн тойруулгатай булган тоорцог духдуулан алтан нуухтай чулуун хөөргөөр гишүүдийн мэндийг эрж харагдсан. Харин бүсгүйчүүд дундаа дэгжнээрээ ялгардаг Д.Арвин гишүүн луун хээтэй энэтхэг торгон загварын дээлээр гоёжээ.

batbayar_buhcuudЖил бүрийн энэ баяраар гишүүд тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч дайллага хийн гарын бэлгээ өгч баярлуулдаг. Харин энэ жил Сангийн сайд С.Баярцогт уламжлал ёсоороо тойргийн ахмадууддаа билгийн тооллын хуанлигаар бэлэг барихаар зэхэж байгаа гэнэ. Түүний тухайд, аав ээж халуун ам бүлээрээ cap шинийг угтдаг аж.

Түүнчлэн Ардчилсан нам жил бүр Ахмадын баяр болгон жил бүрийн cap шинийн өмнө намын ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаад тэд есөн дүүргийн 1300 гаруй ахмадыг хүлээн авлаа. Мөн энэ өдөр баяр дээр баяр нэмж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны ахмадуудаас " Ардчиллын өргөө ард түмний өргөө"-нд сая төгрөг хандивлаж байгаагаа намын удирдлагуудад гардуулсан. Түүнчлэн Ардчилсан ахмадын холбоо ч энэ уриалгыг дэмжин ахмад гишүүдийнхээ сэтгэл шингэсэн бэлэг болгож 10 тонн цементийг хандивлаж, энэхүү аянг эхлүүлснээ зарлалаа.Уулзалтын дараа Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, МУГЖ Очирбат, МУГЖ Цогзолмаа, МУГЖ Галсантогтох, МУГЖ Хайдав, МУАЖ Д.Жаргалсайхан тэргүүтэй Эртний сайхан, Соёл-Эрдэнэ хамтлагийн гишүүд урлагийн тоглолтоор бэлэг барив.

Ц.Кёкшүзан Батбаяр өнгөрсөн жилийн цагаан сараар эхнэртэйгээ ижилдэн ноён, хатдын хувцсаар гангарч, бусдын атаархлыг төрүүлсэн. Харин энэ жил ямар гоёлоор гангарах гэж байгаа талаар түүнээс тодруулсан юм.

-Cap шинээр ямар хувцсаар гангарах гэж байна вэ. Өнөөдөр ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох юм уу. Яагаад дээл өмссөн юм бэ?
-Үндэсний хувцсаа л өмсөнө дөө. Харин ямархуу дээл байхыг нь би мэдэхгүй. Бэлдээд өгснийг нь л өмсөнө. Цагаан сараар л нэг дээл хийлгэдэг. Тэрийгээ хааяа л нэг өмсөх хэрэг гарах юм байна шүү дээ. Өнөөдөр Н.Алтанхуяг даргатай 3000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм. Тэгээд л үндэсний хувцсаа өмссөн нь энэ.
-Энэ жилийнхээ гоёлыг бэлдэж амжаагүй байгаа гэж үү?
-Бэлдчихсэн. Гэхдээ ирэх жилийнхээ өнгийг харж байж дээлээ захиалдаг бас нэг аюул байх юм байна шүү дээ. Энэ жилийн Цагаан сараар өмсөх дээл бэлэн болчихсон. Өнгийг нь санахгүй байна. Материалыг нь ямар мэдэх биш. Сааралдуу байсан байх аа. Би нэг удаа л өмсөж үзсэн. Түүнээс цаашгүй.
-Дээлээ хаана захиалж, хэнээр хийлгэдгийг сонирхож болох уу?
-Ховдын нэг оёдолчинд захиалж хийлгэдэг. Өнгөрсөн жил өмссөн дээлийг ч тэнд хийлгэсэн. Баясгалан бид хоёрын өмссөн дээлийг хаана, хэнээр хийлгэсэн юм гээд найзууд асуугаад байхаар нь хэлээд өгчихсөн чинь нөгөө хүн маань бүр ажлаа хүчрэхгүй байгаа гэсэн.
-Чуулганы танхимд гишүүдтэй хөөрөг зөрүүлж байгаа харагдсан. Таны цагаан сараар барих хөөрөг ямар байх вэ?
-Тийм ээ.Ганц хөөрөгтэй.Түүнийгээ л барина. Намайг зодог тайлахад хүн бэлэглэж байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.