Д.Очирбат: Төр, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны дэмжүүштэй хэлбэр, чухал эхлэл гэж үзэж байна
2011.01.31

Д.Очирбат: Төр, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны дэмжүүштэй хэлбэр, чухал эхлэл гэж үзэж байна

ШУА-ийн их чуулган дээр УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатын хэлсэн үг


ШУА-ийн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ, ШУА-ийн Их, Бага чуулганы гишүүд ээ. Та бүхний энэ өдрийн энэ өдрийн амгалан айлтгаж, эрдэм судлалын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөс.


ШУА-ийн эрдэмтэн судлаачид Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэp оруулж байсан оруулсаар ч байгааг юуны өмнө тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол улс өнөөдөр үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Энэ үед эрдэмтэн судлаач та бүхний эрдэм шинжилгээний ажлын үр дүн. санал, санаачилга эх орон маань юу юунаас илүү хэрэгтэй байгааг нэн тэргүүнд хэлмээр байна. Та бүхэн ч сайн ойлгож байгаа. Манай улсад өнөөдөр эдийн засаг нийгмийн хөгжлийг хурдасгах. Эдийн засгийн салбарын бүтцийн хөгжлийг шинэчлэх, дэлхийн эдийн засгийн хямралд өртөхгүй байх дархлаа бий болгох, улмаар богино хугацаанд хүн амын амьдралын төвшинг эрс дээшлүүлэн ядуурлыг бууруулах зайлшгүй шаардлага байна. Энэ бол манай улсын хөгжлийн өнөө үеийн тулгуур зорилтын нэг мөн. Эл зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улсын эрдэм оюуны эх уурхай болсон ШУА-ийн хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой гэж би үзэж байна. Үүнтэй холбогдуулан дараах хэд хэдэн асуудлыг та бүхнийхээ сонорт хүргэхийг хүслээ.

 

Монгол улсын эдийн засгийн болон нийгмийн хүрээний салбаруудад үйлдвэр үйлчилгээнд өндөр технологийг тууштай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага их байна. ШУА-ийн хүрээлэнгүүдэд энэ талын судалгаа, шинжилгээний цөөнгүй үр дүн, ажлын амжилт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд цаашид судалгаа. шинжилгээнийхээ ажлын үр дүнг үйлдвэр, практикт нэвтрүүлэхэд ихээхэн анхаарах, Засгийн газар. яамдтайгаа нягт хамтран ажиллах нь зүйтэй байна. Монгол улсын Ерөнхийлөгч саяхан "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын хүрээнд 'Технологи" үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Энэ захирамж гарсантай холбогдуулан ШУА-ийн эрдэмтэн судлаачид, академичид та бүхэн энэ шинжлэх ухаан ч асуудалд идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ШУА-ийн удирдлага УИХ-ын Тамгын газар, салбарын хэд хэдэн яамтай, хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласны зэрэгцээ баруун бүсийн хөгжлийн чиг хандлага, учирч буй бэрхшээл, түүний уЧИр шалтгаан, тэдгээрийг даван туулах арга замын талаар хэлэлцсэн билээ. "Баруун бүсийн хөгжил шинжлэх ухаан" сэдэвт уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Баруун бүсийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэд туршилт судалгаа явуулж, олон санал санаачилгыг гарган боловсруулсан төсөл нь шинэ бүтээн байгуулалт. дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдэд тусгагдан хэрэгжиж эхлээд байна.

 

Монгол улсын дэд бүтцэд суурилсан хөгжлийн бодлого, төмөр зам тээврийн хөгжил, өмнөд бүсийн эрдэс баялгийн ордууд руу тавих төмөр замыг тойрсон геополитикийн зарим асуудлууд, эрдэс баялгийн салбар, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйл, нүүрсний экспорт, баяжуулалт. боловсруулалтыг оновчтой болгох хувилбарууд аж үйлдвэрийн парк байгуулах хийгээд төмөр зам тавих байршил болон усны хангамжийн асуудлууд Таван толгойн нүүрсний уурхайгаас төмөр зам тавих зэрэг асуудлыг багтаасан санал зөвлөмжүүдийг УИХ, "Засгийн газартай та бүгд хүргүүлсэн билээ. Өнөөдрийн өндөр хөгжсөн болон хурдацтай хөгжиж буй орнууд Засгийн газар, хувийн хэвшил, шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ, илүү өндөр төвшинд гаргах талаар ихээхэн чармайлт гаргаж байгааг та бид сайн мэднэ. Үүнийг хөгжлийг хурдасгагч гурвалсан холбооны зарчим гэж түрүүн бас нэрлэж хэлсэн. Харамсалтай нь манай улсад энэ тал дээр харьцангуй бага анхаарч байна. Иймд эрдэмтэн судлаач та бүхэн юуны өмнө хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, өөрөөр хэлбэл хувийн хэвшил Засгийн газарт аливаа шийдвэр гаргах, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд нь эрдэмтэн мэргэдийн санал, дүгнэлт нэн чухал шаардлагатай байгааг хэлмээр байна.

 

Энэ тал дээр та бүхэн ихээхэн анхаарч ажиллахгүй бол хувийн хэвшил, бизнесийн салбарт шинжлэх ухаан ч үйл ажиллагаа их дутагдаж байгаа шүү гэдгийг бас хэлье. УИХ-аас 2006 онд "Шинжлэх ухаан технологийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг гаргаж, уг хуулиар эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн хамгааллын баталгааны талаар эрхзүйн зохицуулалт хийгдсэн байдаг. Хэдийгээр энэ зохицуулалт хийгдсэн ч зэрэг дэвийн нэмэгдлийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгааг анхаарч шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, ШУА-ийн Физик-математик-химийн салбарын Бага чуулган хамтран "Байгалийн шинжлэх ухаан Монгол улсын хөгжилд" сэдэвт хэлэлцүүлгийг 2010 оны 1 дүгээр сард зохион байгуулж, зөвлөмж гаргасныг хүмүүс талархан хүлээн авч байна. Байнгын хорооны саналаар ШУА дээр эрүүл мэндийн даатгалын тухай болон хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төсөл боловсруулах хоёр ажлын хэсэг гарган ажиллаж байна. УИХ-аас гарч буй хуулийн тогтоол шийдвэрт шинжлэх ухаан ч санал, дүгнэдгийг эрдэмтэн мэргэд та бүхэн л өгч байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны тогтоолоор "Монголчуудын зан суртахууны талаар төрөөс баримтлах бодлого" боловсруулах ажлын хэсгийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг "Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлс" сэдэвт социалochirbat_suugaa_45огийн судалгааг хийж, судалгааны тайланг УИХ- ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл. шинжлэх ухааны Байнгын хороонд хүргүүлсэн. Одоогоор тус бодлогын баримт бичгийн үндсийг боловсруулах ажил дуусах шатандаа явж байна.

 

ШУА-ийн шинэ удирдлага 2010 оноос УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа нь сайшаалтай. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөө гарган ажилласан нь ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хууль тогтоох үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид. шинжлэх ухааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх замаар практик хэрэглээг өсгөх, мөн УИХ-аар батлан гаргаж буй хууль тог тоомж шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлийн нийт 14 ажил тусгагдсан нь биелэлээ олжээ Энэ бол төр, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны дэмжүүштэй хэлбэр, чухал эхлэл гэж үзэж байна.

 

ШУА-ийн Их чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье, Эрдэмтэн мэргэд та бүхнийхээ эрдмийн ажилд амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.