Хүрээлэн байгаа орчны шинэ загварыг хэлэлцэв
2011.01.31

Хүрээлэн байгаа орчны шинэ загварыг хэлэлцэв

Давост ярилцахгүй сэдэв, хөндөхгүй асуудал гэж үгүй. Хэдийгээр 41-р чуулга уулзалт улам бүр өсөн нэмэгдэж буй харилцан хамаарал, эдийн засгийн жигд өсөлтийг хангах, эдийн засгийн хямралын үр нөлөө, дэлхийн улс төрийн өнөөгийн байдал зэрэг ерөнхий сэдвүүдийг хамарч байгаа боловч байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, аж үйлдвэржилт, хүнс зэрэг асуудлуудаар салбар хуралдаан бүр дээр халуун яриа өрнүүлж байна.2011-01-29ug_big

Өнөөгийн хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа хамгийн том асуудлуудын нэг бол уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэн гарч байгаа сөрөг үр дагаврууд юм гэдэгтэй дэлхий нийтээрээ санал нийлж байгаа энэ цаг үед хэрхэн байгальд ээлтэй байдлаар хөгжих вэ гэдэг асуулт Давосын хамгийн анхаарал татсан хэлэлцүүлгүүдийн нэг байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр байгаль орчны асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлж , тодорхой санал санаачилга гаргасан нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчдын анхаарлыг татаж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал К.Шваб түүнийг Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтийн зөвлөлд ажиллахыг урьсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ дагуу уг зөвлөлд ажиллаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн видео бага хурал болон уулзалтуудыг хийгээд байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтийн зөвлөлөөс зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчны шинэ загвар” салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч урилгаар оролцож, үг хэллээ.

Уг салбар хуралдаанд  мөн АНУ, Өмнөд Африк, Франц, Швейцарь  зэрэг орнуудын байгаль орчин болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар, мөн НҮБ, ЕХ-ны салбар байгууллагуудын удирдлага санал бодлоо хэлж, харилцан ярилцсан.

“ Байгаль орчин биднийг онол ярихаас илүү  үйл ажиллагаагаа хурдан эхлэхийг шаардаж байна. Бидэнд цэвэр хөгжлийн маш сайн загвар хэрэгтэй байна. Ийм загварыг хийцгээе” гэж ӨАБНУ-ын Ус, байгаль орчны сайд Эдна Молева хэллээ.  Үйлдвэрлэл эрхлэгчид, компаниудыг цэвэр технологитой байхыг шаардах, улс орны төр засгийн тэргүүнүүд цэвэр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх саналыг судлаачид хэлж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.