2011.01.31
Мах, сүү, гурил, ногоог НӨАТ-аас чөлөөлнө
УИХ НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд дотоодод үйлдвэрлэсэн улаан буудай, гурил, мах, хүнсний ногоо, жимс жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Р.Гочигдорж дотоодод боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөхөд хамруулах санал гаргасныг гишүүд дэмжээд байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар дотоодын мах, сүү, гурил, хүнсний ногооны үнэ тогтвортой байх боломж бүрдэх юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эрчим хүчний шугам сүлжээ байгуулахтай холбоотойгоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан ч түүгээр санал хураалгах боломжгүй гэж үзээд байгаа юм. Засгийн газар ноос, ноолуур болон эрчим хүчний шугам сүлжээ байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг дараагийн удаад тусад нь оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.