Ж.Сүхбаатар Д.Батбаярын "жижгэрүүлсэн хувилбар" болов
Ази, Номхон далайн Парламентын XIX чуулган энэ сарын 23-26-нд манай улсад болж өндөрлөсөн. Чуулганы хоёр дахь өдөр гаднын төлөөлөгчдийн хувьд "цочир" сонин нэг эрхэм Их танхимд зочилсон юм. Тэр нь УИХ-ын гишүүн Кёкүшюузан Д.Батбаяр. Эрхэм гишүүн чернилэн ягаан өнгийн монгол дээл өмсөж, шар дурдан бус ороон дөрвөн талтай булган малгайгаар гоёсон байв. "Хэт европжсон"-доо юу манай орны төлөөлөгчид ундэсний хувцсаа өмсөөгүй юм, тэр өдрүүдэд. Тиймээс эрхэм гишүун тэдний хувьд сонин байсныг ойлгож болно. Д.Бат-баяр гишүүн пүрэв гаригийн УИХ-ын чуулганд суухдаа өнөөх дээлээрээ гоёсон. Түүний цагаан сарын шинэхэн гоёог гайхаж амжаагүй байтал УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр Ж.Сүхбаатар гишүүн яг тийм дээл, бүсээр гангаран суув. Түүнийг харахад яг л сүмоч гишүүний "жижгэрүүлсэн" хувилбар мэт байсан юм. Гэхдээ "том" найз нь өчигдөр хуралдаа суусангүй. Хэрэв байсан бол эрхэм гишүүд суудал зэрэгцдэгийг ч хэлэх уу, бур ч соньхон харагдах биз ээ. Тэдний сонголт, сонирхол ижил юм байлгүй дээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин