Шаравдоржийн таван бандийн нэг “Чингис хааны одон”-оор энгэрээ мялаалаа
2011.02.01

Шаравдоржийн таван бандийн нэг “Чингис хааны одон”-оор энгэрээ мялаалаа

anaa

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын ЕНБДарга Д.Эрдэнэбат нар Монгол улсад өрнөсөн Ардчилсан Хувьсгалд манлайлан оролцож, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, Ардчилсан Намын өсөлт, бэхжилт, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн ҮЗХ-ны гишүүн Шаравдоржийн Төмөрбаатарыг Намын дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагнасныг өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолд намын удирдлагуудаас гадна ҮЗХ-ны гишүүд, мөр зэрэгцэж тэмцэж явсан нөхөд нь хүрэлцэн ирж, халуун баяр хүргэлээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “АН-ыг өдий зэрэгтэй явахад үсээ бууралттал зүтгэсэн Ардчилсан хувьсгалын ахмад партизан Төмөрбаатартаа намынхаа дээд шагнал “Чингис хааны одон”-г гардуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Ш.Төмөрбаатарын хувьд Ардчилсан хувьсгалд 1989 оноос эхлээд ах дүү нартайгаа тавуулаа мөр зэрэгцэн оролцож явсан бөгөөд тэрээр өдгөөг хүртэл халуун сэтгэлээр намын үйл хэрэгт оролцож яваа нэгэн юм. Харин түүний энэ хичээл зүтгэл, мятрашгүй тэмцлийн үр дүнд өнөөдөр АН түүхэндээ анх удаа жирийн гишүүнээ намынхаа дээд шагналаар шагналаа.

Шаравдорж Төмөрбаатар

1961-02-02 нд Улаанбаатар хотод төрсөн. 5-р сургууль, Польтехникийн дээд сургуул, удирдлагын академийг тус тус дүүргэсэн, инженер мэргэжилтэй.

1989 оноос эхлэн Ардчилсан хувьсгал гар бие оролцсон,

-     МоАХ-ны дэд дарга, Улаанбаатар хотын дарга

-       МоАН, МҮАН, АН-ын чуулган, ҮЗХ-ын гишүүнээр одоог хүртэл тасралтгүй сонгогдон ажиллаж байна.

-       Буянт-Ухаа, Гаалийн газрын дарга

-       ӨмнөГовь аймгийн гаалийн газрийн дарга

-       Улаанбаатар хот тохижолт ХХК-ын захирал зэрэг ажилуудыг хийж байсан.

-       Чингэлтэй дүүргээс Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн

-       Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.