2011.02.05
Монгол Хөөмэй дэлхийн батламж гардлаа
Монголын ард түмэн cap шиниийн баярын өмнөхөн ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн батламжаа гардан авлаа.Өнөөдөр Хөөмийн урлаг Монгол орны бараг бүх аймагт тархан хөгжсөн байдаг ч Халх Монгол, Торгууд, Урианхай, Хотон, Дөрвөдөд зонхилох байр эзэлдэг. БНХАУ 2009 оны 11 дүгээр сард Хүн төрлөхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нийт 22 ов бүртгүүлсний дотор хоолойн цуур буюу Монгол хөөмэйн дуулах урлагийг оруулсан нь Монголчуудыг цухалдуулахад хүргэсэн. Монгол дахь ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал хэлэхдээ «ЮНЕСКО-гийн ээлжит хурал Кени улсын нийслэл Найробид болж тус хурлаар Монгол үндэстэн Хөөмэйн урлагийг тээж ирсэ үндэстэн хэмээн үзэж биет бус соёлын өвд бүртгэн авч батламжиллаа. Энэхүү хурлаар Монголын хөөмэйн урлагаас гадна уламжлалт баяр наадмыг бүртгүүлэх гэж өгсөн материалыг ч дэлхийн биет бус соёлын өвд бүртгэсэнд баяртай байна» гэв. Соёлын биет бус өвийг хамгаалахад улсын төсвөес жил бүр 77,4 сая төгрөг тусгаж иржээ. Монгол Хөөмэй хөтөлбөрийг хөгжүүлэх санхүүжилтийг 2008 оноос эхэлж, тухайн онд 14, 5 сая, 2009 онд 48 сая төгрөгийг Соёл урлагийг хөгжүүлэх сангаас гаргаж, Хөөмэйн наадам, симпозиум, хөөсмийг сурталчлах зэрэгт зариулсан байна. Хөөмэйн урлаг манак улсаас гадна ОХУ-ын Тува, Буриад, Халимаг, Якут, ӨМӨЗО-д тархан хөгжсөн байдаг аж.Д.Догсмаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.