
Хөдөлмөриин хөлсний доод хэмжээг 200 мянгад хүргэх боломжгүй
Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ салбар бүрд харилцан адилгүй байдлаар нэмэгдэх юм байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр манай улсад хангалттай биш байгаа, гэхдээ үүнийг байнга өөрчилж болохгүй. Харин ҮЭ-ээс санал болгосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 мянгад хүргэх асуудлыг хүлээж авах боломжгүй. Учир нь шууд автоматаар хөдөлмөрийн хөлсийг нэмнэ гэдэг нь ажил олгогч тэр тусмаа хувийн хэвшилд ажил үйлчилгээ явуулж буй иргэдэд хүнд тусна. Өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь 9 хүртэл ажиллагсадтай жижиг аж.
ахуй байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний бүслэлтийг даахгүй болбол эдгээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгоно, эсвэл цалингаа хоёр хуваах болно. Иймээс шууд нэмэх асуудал боломжгүй гэдгийг НХХЯ-ны дэд сайд Г.Нямхүү хэллээ. Энэ асуудал түншлэлийн талуудын уулзалтаар илүү тодорхой болж шийдэгдэх юм байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд ажлын байр шинээр бий болгох, төсвийн зардлаа хоёр дахин нэмж, 40 тэрбумд хүргэх аж. 2011 онд 36 мянган ажлын байр бий болгож, 50 мянга орчим хүнийг түр ажлын байранд зуучлахаар болоод байгаа юм байна.