Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг дэмжив
2011.02.07

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг дэмжив

Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
utaaaaaaaaaaaaa
Төсөлд Улаанбаатар хотын гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, хязгаарлалтын бүс тогтоохын зэрэгцээ өнөөгийн цахилгаан шугамуудыг найдвартай болох, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх болон гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг 50 хувь хүртэл хөнгөлөхөөр заасан байна. Улаанбаатар хотын агаар хүйтэн сэрүүний улиралд автомашины хөдөлгөөний нягтрал ихсэх, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаатай давхцан 18 цагаас хойш эрчимтэй ихэсч ихээхэн бохирдолттой болж байгаа ажээ. Судалгааны байгууллагууд гэр хорооллын айл өрхийн гар галлагаатай зуухны ялгаруулж байгаа утааг агаарын чанарын албаны станцын хэмжилтийн дүнгээс үндэслэн тогтоосон байна. Хэмжилтийн дүнгээс үзэхэд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодын нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарын үзүүлэлтүүд нь Монгол Улсын MNS 4585:2007 стандарт буюу агаарын чанар, техникийн ерөнхий шаардлага стандартыг хангахгүй гарчээ.Хэлэлцүүлгийн явцад гишүүд нийслэлийн бүх гэр хорооллыг устгаад барилгажуулна гэдэг бодит байдалтай нийцэхгүй. Түлшний асуудалд эхлээд анхаарах хэрэгтэй. Нүүрс угаах технологийг ашиглавал утаа тортог багасна. Төвлөрлийг сааруулж, дагавар хот, хөдөө орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулах хэрэгтэй, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд газрыг нь барьцаалан зээл олгож хувийн байр барих, бизнес хийх нөхцөл боломжоор хангахад төр анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй гэж байлаа. Эцэст нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.