Жендэрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2011.02.07

Жендэрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо битүүний өдөр хуралдаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулаez_horooх тухай хуулийн болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэг,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсºëä  төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд  дараахь бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ. Хуулийн төслийн 10.1.1-д 10.1.1-д заасан төрийн улс төрийн томилогдох албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар заасныг өөрчилж төрийн улс төрийн томилогдох албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байхаар, мөн 10.1.2-т төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэснийг төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15 хувиас, бусад төв байгууллагын удирдлагын 20 хувиас, Яамдын газар, хэлтсийн даргын 30 хувиас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байхаар, 10.1.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэснийг, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл хэт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бөгөөд энэ хуулийн 6.4.6-д заасан тохиолдолд энэ заалт үл хамаарна гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

 

Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-10.1.4 дэх заалт, 10.3 дахь хэсгийг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө / хүний нөөцийн/-г Засгийн газар гаргаж, 2016 он хүртэл хугацаанд багтаан хэрэгжүүлнэ гэж  тус тус заажээ.

 

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй бөгөөд  хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй найман саналын томьёоллыг гишүүд дэмжлээ. Эцэст нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гишүүд зуун хувь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.