УИХ-ын гишүүн П.Алтангэрэл аймгийн онцлох хүнээр тодорчээ
2011.02.07

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл аймгийн онцлох хүнээр тодорчээ

Дорнод аймагт 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа  “Шинэ суваг” телевиз  улиран буй бар жилийн “Онцлох 9 хүн”-ийг нийт үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулсан  байна. Энэ сарын 01-ний өдөр То ван зочид буудалд зохион байгуулагдсан шагнал гардуулах арга хэмжээнд бар жилд ажлын өндөр амжилт гарган Дорнодчуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн “Онцлох есөн хүн”-ийг “Шагнагдагсдын кофе уулзалт”-д урьж халуун дотно ярилцлага өрнүүлсэн байна.  altangerel_deeltei

 

Бар жилийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч Ж.Энхцэцэг, Аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүн Ц.Сарантуяа, “Өгөөж нарлаг тал” компанийн  Захирал Ө.Чулуунханд, Хөгжимт драмын театрын Уран сайхны удирдаач н.Ганзоригт, 12 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Г.Сүхбаатар, Цагдаагийн газрын  6 хэсгийн эргүүлийн цагдаа н.Бат-Эрдэнэ, ОБХ-ийн гал сөнөөгч Ч.Бямбабаатар  нар шалгарчээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.