Нийслэлийг нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ
2011.02.08

Нийслэлийг нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ

Улаанбаатар хотыг нүүлгэх боломжийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас судалгаа хийж эхэлжээ. Нийслэлийн утааг бууруулах гарц нь гэр хорооллыг барилгажуулах арга гэж үзэж байгаа. Гэр хорооллын айл өрхийн газар дээр барилга барих нь нэгж талбайд ногдох хүн амын тоо ихэсгэнэ. Энэ нь Улаub_deereesанбаатар хотын хүн амын төвлөрлийг улам нэмэгдүүлнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тооцоолжээ. Тиймээс төвлөрлийг сааруулах ажлыг эртнээс судлах нь зүйтэи гэж үзэн нийслэп хотыг нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж байгаа юм байна. Ажлын хэсэг одоогоор бусад орны туршлагаас судалж, манай нөхцөлд тохирох боломжтой хувилбарыг боловсруулах ажлыг эхэлжээ. Харин хаашаа нүүлгэх талаар асуудлыг хараахан судалж эхлээгүй байгаа ажээ. Хархорин, Багануурын орчим гэх зэрэг хувилбар байгаа ч юуны өмнө усны нөөцийн судалгааг хийх хэрэгтэй гэж үзэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Нийслэлийг бүхэлд нь нүүлгэхгүй ч төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг олон янзын туршлага байдаг ажээ. Тухайлбал, Малайз улс нийслэлээсээ 30 км зайд төрийн захир-гааны байгууллагаа нүүлгэсэн байдаг. Тэнд нь Ерөнхий сайдын өргөө, төрийн албан хаагчдын орон сууцны хороолол гэх зэрэг маш цомхон, орчин үеийн архитектортой шинэ хот үүсчээ.

Казахстан улсын парламент 1994 онд нийслэлээ нүүлгэх шийдвэр гаргаж дөрөвхөн жилийн дараа үр дүнг нь үзэж байсан байна.

 

М.Алтанцэцэг

Үндэсний шуудан сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.