Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ
2011.02.09

Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдөр ээлжит хуралдаантай. Тус хуралдаанаар  Татварын алданги тооцох хувь хэмжээг тогтоох тухай, ”Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг батлах тухай, Цэргийн дүйцүүлэх албанд 2011 онд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 2011 онд Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. zg_batbold1

Мөн Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны төсөв зардлыг батлах тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг   батлах тухай, Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах тухай асуудлыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих Дулааны цахилгаан станцын  ажлын явцын тухай, Монгол Улс Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем /Rimes/ байгууллагын нарийн бичгийн дарга  нарын газрын үүргийг гүйцэтгэх тухай зэрэг асуудал багтаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.