Кекүшюгийн хөгтэй явдал
2011.02.10

Кекүшюгийн хөгтэй явдал

batbayar_d_0114Д.Кекүшюзан Батбаяр Японд байхдаа хөөрөгнөөс болж нэгэн хөгтэй явдалтай нүүр тулж байжээ. Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайд шинээр томилогдож, Монгол руу явахаар зэхэж байж л дээ. Ингээд Япон дахь Монголын ЭСЯ-нд хүлээн авалт зохион байгуулж, эрхэм гишүүн маань шинэхэн Элчин сайдтай тааралдаад, тамхилах санаатай хөөргөө сарвайжээ. Гэтэл цаадах нь Монголын ёс мэдэх биш, баярлалаа гэж аваад шууд халаасандаа хийчхэж.

 

Эртний хийцтэй нэлээд үнэтэй хөөрөг байсан болохоор Кекүшю ч орхичхож чадалгүй, араас нь хэсэгтээ л дагаж алхсан гэдэг. Тэгээд хүний хөл татрах үеэр очиж Монголынхоо ёс заншлаа тайлбарлан байж хөөргөө буцааж авчээ. Энэ талаараа тэрээр «Тэр хүн бол зүгээр л тамхины сав байна гэж бодоод нэг сувенир шиг мартчихна. Гэтэл надад болохоор их үнэтэй зүйл байсан юм. Зүгээр нэг модон хөөрөг байсан бол би орхичих байсан л даа» гэж ярьж байв. Үнэндээ хэн л үнэтэй хөөргөө зүгээр нэг сувенир шиг алдчихыг хүсэх билээ дээ.

 

Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.