УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө
Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гарсангүй.
Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай ,Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж баталснаар УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулган үйл ажиллагаагаа өндөрлөв