Гишүүдийн хайрын түүх
Сайхан хайртай учирвал алдаж болохгүй шүү хэмээн дуулдаг.Тэгвэл төрийн түшээд үүнийг амьдралдаа хэрхэн баримталдаг бол. Гэгээн хайрын өдрийг угтан төрийн түшээд анхны хайртайгаа хэрхэн учирсан, цаашлаад насны ханьтайгаа хэрхэн танилцсан талаар хүргэе.
Д.Гантөмөр гэрчилнэ
Зөвхөн өөрийнхөөрөө амьдрахыг эрмэлздэг Л.Гантөмөр гишүүн анхны хайртайгаа гэр бүл болжээ. Тэрбээр зургадугаар ангид байхдаа зэргэлдээ сургуулийнхаа охинд сэтгэл алдарсан нэгэн. Найз нөхдөөрөө захиа зөөлгөж, хайраа илчилсэн гэдэг. Улмаар 1996 онд гэр бүл болон ханилжээ. "Би анхны хайртайгаа амьдрал зохиосондоо баярлаж явдаг. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэг худлаа" хэмээн тэрбээр дурсан ярьсан байдаг. Тэднийх өдгөө гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Түүний хувьд улстөрч хүнд ажлыг нь ойлгодог, сайн эхнэр байх ёстой гэсэн алтан зарчимтай.
Дассан хайрын эзэн
Өнөөгийн парламентын залуу гишүүдийн нэг С.Бямбацогт олон хүнд сэтгэл алдарч байсан гэнэ шүү. Гэхдээ эхнэртэйгээ зургадугаар ангидаа буюу 1988 онд танилцжээ. С.Бямбацогтын аав, хадмуудтайгаа гэр бүлийн андууд. 1988 оны зун хоёр гэрээрээ зуслан явснаар залуу түшээгийн ирээдүйн гэргийтэй танилцуулсан гэдэг. Гэхдээ тэд нэгнээ огтхон ч шохоорхсонгүй. Түүнээс хойш эхнэртэйгээ нэг ангид, бүр нэг ширээнд тохой нийлүүлэн суух болжээ. Хувь заяа гэдэг хачирхалтай шүү. Хичээл дээр хамт байхын зэрэгцээ нэг байранд амьдардаг байсан гэнэ. Гэсэн ч тэд ширээний андаас хэтэрсэнгүй. С.Бямбацогт царайлаг нэгэн байсан тул охид ч салдаггүй байж. Эхнэр нь ч өөр хөвгүүдтэй үерхдэг байжээ. Гэвч хожим нь гэр бүл болон тоонот гэрт толгой холбосон гэдэг. Эрхэм түшээ хайраа эргэн дурсахдаа "Эхнэртээ хэрхэн хайраа илчилж байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан тэгж байгаад л болчихсон байх. Бид хоёр ч дассан сэтгэлээр холбогдсон хүмүүс дээ" гэв. Түүний хувьд хайр гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй эерэг дулаан мэдрэмжийг өгдөг зүйл гэнэ.
Хүүгийнхээ оймсыг хэтэвчнээсээ салгадаггүй
Төвшин, шударга туйлын цэнгэл гэсэн эртний хэлц үгийг амьдралдаа баримталдаг Ж.Энхбаяр гишүүн 20 настайдаа эхнэр авч байжээ. Арван жилдээ учирч, анхны харцаар дурласан гэдэг. Өдгөө тэднийх гурван сайхан хүүтэй. Эхнэр нь дархан бэр. "Залуугаараа гэр бүл болоход амьдралын мөн чанарыг дэндүү эрт амсдаг юм болов уу даа" хэмээн тэрбээр бодлогоширдог нэгэн. Мөн тэрбээр ямагт сайн гэрийн эзэн байхын төлөө хичээдэг аж. Тэрбээр "Манай гэр бүл гэж дайны талбар шиг л байдаг. Бужигнаж, тоглосон сайхан гэр бүл.Би хүүхдүүдээ эрх чөлөөтэй өсгөхийг хичээдэг. Тэр ч утгааpaa ёстой л дайны талбар шүү дээ" хэмээн ярьсан юм. Хүүхдүүдийнхээ "ааваа" гэж дуудах үгэнд нь урам зориг ордог нэгэн. Тиймдээ ч ажлаас ядарч ирээд хүүхдийнхээ хөлийг үнэрлэж тайтгардаг аж. Ямартаа хүүгийнхээ оймсыг хэтэвчиндээ хийж явах вэ дээ.
Үгэндээ харам түшээ
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир xaйртай гэх үгийг барагтай л бол унагаад байдаггүйгэнэ. Нас ялимгүй хэвийсэн үедээ гэр бүл болсон тэрбээр эхнэртэйгээ амархан гэрбүл болжээ. Хоёр биенийхээ сэтгэлийн ойлгоод л хурим ч хийлгүй нэг гэрторсон талаар тэрбээр дурсдаг. Тэрбээр нэгнээ хүндлэх, хайрлах, нэгэндээ урамөгч, үргэлжид хажууд нь хань болох нь жинхэнэ хайр хэмээн үздэг.Түүнчлэн Д.Дамба-Очир гишүүн бусдын адил арван жилдээ хайрын захиа бичдэггүй,бүр захиа. ч зөөж үзээгүй гэнэ лээ. Ямартай ч эхнэртэйгээ 22 жил ханилж буй тэрбээр"Эхнэр маань миний хамгийн чухал,дотны хүн. Би түүндээ насан туршид нь хань болж олон жил аз жаргалтай амьдрахыг хүсдэг" гэсэн юм. Харин хайртай гэдэг үгийг байнга хэлэх нь утгагүй. Харин хүсэн хүлээсэн тэр мөчид нь хэлэх нь илүү үнэ цэнэтэй гэсэн алтан дүрэм баримталдаг. Тиймдээ ч эхнэртээ март, төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөөд "хайртай шүү" хэмээн хэлдэг аж.Шавьдаа дурласан түшээ
Тулхтай, буйртай улстөрч гэгддэг Р.Гончигдорж багш байхдаа аравдугаар ангийн сурагч охин Д.Хишигттэй танилцжээ. Ирээдүйн эхнэртээ математикийн хичээл заадаг байсан. Tэpбээр нэг л өдөр сэтгэл алдарсан гэдэг. Тухайн үед хайраа илчлэх гэж багагүй хөглөсөн талаар найз,нөхөд нь хуучилдаг. Шавьдаа сэтгэл алдарсан гэдгээ тэрбээр нууцалдаг гэнэ лээ.
Учрал хөглөсөн пянз
Ардчиллын анхдагчдын нэг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хөгжимд дуртай нэгэн.
Үүл гишүүний найз шинэ пянзыг сонсохоор зусландаа урьжээ.Тэгтэл тэнд хэдэн
охид байсны дотор Дэлгэртуяа байсан аж. Цугларагсад пянзаа сонсонгоо бүжиглэх болоход 40 мянгатын дэггүйчүүдийн нэг Э.Бат-Үүл Б.Дэлгэртуяаг урин хэдэнтээ бүжиглэснээр тэдний хайр дурлалын эхлэл тавигдсан гэдэг.
Заяаны хань зам дээр
Энэ үг чухам үнэн болохыг Л.Гүндалай гишүүн нотолсон.Түүний амьдралын хань 100 айлын зам дээр байсан гэдэг Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гараад иртэл зам дээр нэг аятайхан бүсгүй такси барих гээд гар өргөөд зогсож байжээ. Тэр бүсгүй маш их таалагдсан тул мань эр ухаан сийлж ухасхийн машиндаа суугаад зам дээр эргэж байх хооронд нь нэг москвич эргэж байх гэнэ. Энэ машинд суучих вий гэж сандарч байтал ашгүй өнөөх москвич өнгөрөөд явчхаж. Тэгээд мань эр очиж зогсоод ирээдүйн ханиа суулгаад Улаанбаатарын гудамжаар тоос татуулан давхисан гэдэг бөгөөд тэр үеэс тэдний хооронд хайр сэтгэлийн нандин холбоо үүсэж улмаар хань бүл болцгоожээ.
Хайр гижигдсэн асуулт
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэргий Ж.Болормаагаа "Говь"комбинатад ажилладаг байхад танилцжээ. "Говь" комбинатад лекц уншихаар ирсэн залуугаас залуухан мастер мастер бүсгүй урамшууллын бригадын тухай асуусан нь тэдний хооронд хайрын зул асаажээ. Асуулт асуусан залуухан бүсгүйд эрхэм түшээ маань анхны.харцаар л дурлаж байсан гэдэг.
Домог шиг хайр
Увс нутгийн унаган хүү Б.Чойжилсүрэн гэр амьтай нэгэн. Түүний анхны хайр Улаангомын музейн захирал бүсгүй гэх яриа нэг хэсэгтээ л чих дэлсдэг. Ямартай ч тэрбээр гэр бүлийнхээ хүнд юу юунаас илүү хайртай гэдгээ тунхагладаг нэгэн. Тиймдээ түүнийхээ дэргэд хань болж, хамтдаа бүхнийг хийхийг эрмэлздэг.Гэртээ өнжсөн өдрөө охидтойгоо тоглож, эхнэртээ тусалдаг аж. Тэрбээр гэр бүлийнхээ тухай "Би бодохдоо ямар ч айлын аз жаргал үр хүүхдэдээ байдаг. Хамгийн гол нь тухайн айлын амьдрал эмх цэгцтэй байх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа манайх тайван, жаргалтай гэр бүл" хэмээн ярьсан юм. Харин хайр гэдэг түүний хувьд хэзээ ч тайлагдашгүй домог гэнэ шүү.ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ сонин