2011.02.11

Сансрын холбоо, алсаас тандах технологийн асуудлаар семинар болно

Монгол, Японы стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд сансрын холбоо, алсаас тандах технологийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцлийг судлах зорилготой Япон Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл болох 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг 2 дугаар сарын 13-16-нд Монгол Улсад айлчилж, Монголын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газартай хамтран 14-15-ны өдөр Гадаад харилцааны яаман дээр сансрын холбоо, технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар семинар зохион байгуулна.

Багийн бүрэлдхүүнд Японы Эдийн засаг, үйлдвэрийн яам, Холбоо харилцааны яам, Боловсролын яам, Сансрын судлалын "JAXA" байгууллага, "NEC Corporation", "Mitsubishi Electric Corporation", "Mitsubishi Heavy Industries", "Kawasaki Heavy Industries", "PASCO Corporation", "Hitachi", "SKY Perfect JSAT Corporation", "AXELSPACE Corporation" зэрэг байгууллагын төлөөлөгчид багтаж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.