Дизель түлшний үнэ 120 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо
2011.02.12

Дизель түлшний үнэ 120 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо

Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Сангийн яамны Ажлын хэсгийн шийдвэрийн дагуу нэг литр нь 1320 төгрөг байсан дизель түлшний үнэ өнөөдрөөс 100-120 төгрөгөөр нэмэгдэн борлогдох аж. Энэ тухай тус яамны Түлш эрчим хүч - ний бодлогын газрын мэргэжилтэн Лshatahuun_05.Раднаасүрэнгээс тодруулахад “ОХУ-аас импортолж байгаа дизель түлшний үнэ өнгөрөгч долдугаар сараас нэмэгдсэн. Тиймээс бид үнийг огцом өсгөхгүйн тулд онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Гэвч ирэх хаврын газар тариалангийн ажил эхлэх үеэр ОХУ-аас худалдан авах дизель түлшний үнэ нэмэгдэх магадлалтай байгаа. Хэрэв тийм байдал үүсвэл тухайн үед нь гаалийн татвар болон онцгой татварыг тэглэе гэж үзээд жижиглэн худалдааны дизель түлшний үнийг 100-120 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Хавар хүртэл энэ үнэд дахин өөрчлөлт орохгүй” гэв.

Б.ДЭЛГЭР

ӨНӨӨДӨР сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.