2011.02.13
Энэтхэг улсын хүн амыг 2.7 сая тоологч тоолж байна
Дэлхийн хамгийн их хүн амтай улсын 2 дугаарт ордог Энэтхэг улс 1.17 тэрбум оршин суугчтай бөгөөд тус улс 15 дахь удаагийн хүн амын тооллогоо 2011 оны 2 дугаар сарын 9-нд эхэлжээ.
Энэхүү тооллогод 2.7 сая тоологч айл, өрх бүрээр орж мэдээлэл цуглуулах бөгөөд энэ ажлыг гурван 7 хоногт багтаан дуусгах юм байна.
Тооллогоор улс орны нийгэм эдийн засгийн байдал, ирээдүйн хөгжлийн төлөвлөлт, ядуурлын түвшин, бичиг үсгийн мэдлэгийг тодорхойлоход шаардлагатай хүн амын боловсролын түвшин, шашин, яс үндэс, өрхийн нийт орлогын хэмжээ, орон сууцны нөхцлийн талаар нийт 29 бүлэг асуултаар мэдээлэл цуглуулах юм.
Тооллогыг Энэтхэгийн Ерөнхийлөгч, Улсын их хурлын даргын гэр бүлийг тоолсноор эхэлсэн.
Тооллогоор шоронгийн хоригдол, орон гэргүй иргэд зэрэг бүх хүнийг тоолох бөгөөд тоологчийн асуултад худал мэдээлэл өгсөн иргэнийг 1000 рупийгээр торгох хуультай юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.