УИХ-ын гишүүд IPAD-ыг бүрэн ашиглаж чадах уу?
Д.Очирбат:
-Би техник, компьютер, гар утсанд сонирхолтой хүн шүү дээ. IPAD хэрэглэснээр төсөл, тогтоол, хөтөлбөрөө түүгээр дамжуулан авах боломж бүрдэх юм. Үүнийг маш сайн ашигладаг хүн байхад сайн мэдэхгүй гишүүд ч бий. Тиймээс Тамгын газар энэ талаар сургалт зохион байгуулна байх. Цаас хэмнэх учир ач холбогдолтой.
-Бүрэн ашигладаг гишүүн таны бодлоор хэдэн хувь байгаа бол?
-50-60 хувь нь ашиглаж чадна гэж бодож байна. Би тэр гишүүдийн тоонд орно.
Ц.Даваасүрэн:
-Компьютерийн бүх л боломжийг ашигладаг. Сүлжээтэй газраас и-мэйлээ шалгаад цаг алдалгүй ажлаа хийх боломжтой. Тухайлбал, интернэтээр асуултаа өгчихвөл сэтгүүлчдэд ярилцлага өгчхөж болж байгаа юм. IPAD-ыг ашиглаж чадахгүй гишүүн арай байхгүй биз. Хялбархан шүү дээ, хэцүү биш. Ямар зургийн программ дээр ажиллах гэж байгаа биш.
Өнөөдөр сонин