Улаанбаатар Монголын Давос болно
2011.02.14

Улаанбаатар Монголын Давос болно

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давост улс орнуудын удирдагчид, эдийн засаг, санхүүгийн аваргууд хуран чуулж, дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.

ecnomic_frum

Үүн шиг 2 дах жилийнхээ хавар болж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалт олон улсын анхаарлыг татах болжээ. Тиймээс энэхүү эдийн засгийн чуулга уулзалт болох Улаанбаатарыг Монголын Давос гэж ажиглагчид нэрлэж байна. Эрчимтэй, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа Монгол Улсын эдийн засгийн тулгамдсан асуудал, өнөө, хэтийн төлвийг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт засаглал, хөгжлийн бодлого, хүний хөгжил, дэд бүтэц, уул уурхай гэсэн үндсэн сэдвийн хүрээнд нийт 15 салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

 

Эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийг хурдасгах олон шийдвэр гарна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа. Үүнд хариулт өгөхийн тулд чуулга уулзалтын бэлтгэлийг сайтар хангах, үр дүнтэй, өндөр төвшинд зохион байгуулахад анхаарч байгаа аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.