Авто тээврийн хэрэгслээс Нийслэл 9,4 тэрбум төгрөгийг  олно
2011.02.17

Авто тээврийн хэрэгслээс Нийслэл 9,4 тэрбум төгрөгийг олно

Жил бүрийн хавар цагт өрнөдөг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажил  өнөөдрөөс эхэлж байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 150 мянган тээврийн хэрэгсэл байгаа учраас энэ ажлыг эрт эхлүүлэхээр болжээ.  Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Батын хэлж буйгаар жил бүр нийслэлд 20 мянган тээвриmashin_zamdeerйн хэрэгсэл нэмэгдэж байгаа аж. Машины тоо ийнхүү эрс нэмэгдсэн тул иргэдэд хүндрэл  чирэгдэл учруулахгүй  байх  үүднээс 9 дүүрэг болон оношлогооны 3 төв дээр 2 дугаар сарын 16 наас 6 дугаар сарын 1 хүртэл татвар хураамжийг авахаар төлөвлөсөн байна.  Энэ жилийн хувьд татварын хэмжээ 25-50 хувиар нэмэгдсний зэрэгцээ агаарын бохирдлын татвар нэмж авна.  Тухайн машины үйлдвэрлэсэн он, сар, насжилтаас шалтгаалан агаар  бохирдуулсны хувь хэмжээг тооцох нь байна.  Харин авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс 9,4 тэрбум олж нийслэлийн замын санд оруулна гэж тооцоолжээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч. Бат: Энэ жил Улаанбаатар хотод замын сангийн  хөрөнгөөр олон ажил хийгдэхээр төлөвлөсөн байгаа.  Мэдээж энэ мөнгийг татвараас бүрдүүлнэ.  Жолооч нар татвар хураамжаа эртхэн төлснөөр зам барилгын ажил эхэлнэ.  Албан татвар, төлбөр хураах ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулна. Эхний үе шат нь татвар төлөх хураах ажил байх юм. Удаах нь хяналтын үзлэг шалгалт  байна.  Энэ жил голдоо нийслэлийн сүлд  Хангарьд шувууны  дүрсийг байрлуулсан 2011 гэсэн наалт гаргасан гэв.

Нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга  Б. Ганболд: Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль 1992 онд батлагдсан.  Түүнээс хойш 18 жил энэ хууль тогтвортой мөрдөгдсөн байдаг. Харин энэ  жил өөрчлөлт орж байна.  Хуучин 10 тонны багтаамжтайгаас дээш машинд нэг л төрлийн татвар ноогдуулдаг байсан юм. Гэтэл одоо вагон шиг хэмжээний даацтай аварга машинууд явж байна. Иймд албан татварын хувь  хэмжээнд өөрчлөлт орох зайлшгүй шаардлага байсан.  Энэ жил татвар хураах хугацаа уртассан тул жолооч нар идэвхтэй хамрагдана гэдэгт  найдаж байна.  Өнгөрсөн жил 10 мянган машин тогтоосон цагт татвараа төлөөгүй, улмаар торгууль хүлээсэн гэж хэлэв.
Байршил    
-    Баянгол дүүрэг БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр
-    Баянзүрх дүүрэг БЗД-ийн 13 дугаар хороо Мал эмнэлгийн байр
-    Сүхбаатар дүүрэг  СБД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-5, Макс худалдааны төв  татварын хэлтсийн байр
-    Сонгинохайрхан дүүрэг  СХД-ийн 18 дугаар хороо Татварын хэлтсийн байр
-    Хан-Уул дүүрэг ХУД-ийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд татварын хэлтсийн байр
-    Чингэлтэй дүүрэг ЧД-ийн 4 дүгээр хороо Ж. Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр Нэг цонхны үйлчилгээний танхим
-    Налайх дүүрэгт-татварын хэлтсийн байранд
-    Багахангай дүүрэгт-дүүргийн захиргааны байранд
-    Багануур дүүрэгт- татварын хэлтсийн байранд тус тус байрлаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.