Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтооно
2011.02.17

Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтооно

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтоож, зураглал гаргах, хязгаарлалтын бүсэд зарцуулах тооцоог боловсруулах Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 2 дугаар сарын 16 ны өдөр байгуулагдан ажлаа эхлээд байна.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсаutaa_ubн орлогч, Хотын хөгжлийн бодлого, Хууль зүй,н хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн,  ЗАА-ын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Статистикийн газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Агаарын чанарын алба, Байгаль хамгаалах газар,  Газрын алба, Авто замын газар, Зураг төслийн хүрээлэн, Нийтийн тээврийн газрын дарга нар болон дүүргүүдийн Засаг даргын орлогчид гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
Хийгдэх ажлууд
1.    Хязгаарлалтын бүсийг хотын хөгжлийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах, хяналт тавих                                                                
2.    Хязгаарлалтын бүсэд мөрдөгдөх журам боловсруулах, хууль, эрх зүйн актаар хангах, санал өгөх, хяналт тавих                                                                                              
3.    Хязгаарлалтын бүсийг хотын гэр хорооллыг барилгажуулах хэсэгчилсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах санал өгөх                                                                                                  
4.    Хязгаарлалтын бүс дэхь гэр хорооллын эрчим хүч дамжуулах түгээх, сүлжээг өргөтгөх,тооцоо судалгаа төсвийн тооцоог хийх                                                                                   
5.    Хязгаарлалтын бүсийн гэр хороолол дахь шороон замыг сайжруулах талаар санал өгөх, төсвийн тооцоо
6.    Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тооцоо судалгааг гаргах
7.    Хязгаарлалтын бүсийг байр зүйн зураг, тэмдэгжилтийг тодорхойлох, орто болон фото дээр байршуулах, хэвлүүлэх                                                                                                                              
8.    Хязгаарлалтын бүсэд хэрэглэгдэх гэр, байшингийн дулаалга, шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, шингэрүүлсэн хийн түлш, биодизель, биоэтонал түлшнүүдийн тооцоог гаргах                                                                                                
9.    Том оврын автобуснуудын янданд шүүлтүүр тавих тооцоо судалгаа гаргаж дүгнэлт
10.    Хязгаарлалтын бүс дэхь гэр хорооллын хүн ам өрхийн тоог, иргэдийн амжиргааны түвшинг тодруулах, санал өгөх                                                                                                    
11.    Хязгаарлалтын бүсэд хамрагдах дээрхи ажилд зарцуулах хөрөнгийн тооцоо, судалгаа, нэгтгэх
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.