2011.02.19
Дэлхий хөрөнгө оруулагчид Монголын нүүрсний асуудлаар чуулна
"COAL MONGOLIA-2011" нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт хоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд "Чингис хаан" зочид буудалд болно. Өмнө нь манай улс алт, зэс, ноолуураар их хэмжээний орлого олдог байсан. Харин өнгөрсөн оноос нүүрс тэргүүлэх болжээ. 2009 онд долоон сая тонн нүүрс экспортолсон бол 2010 онд 18 тоннд хүрчээ. Одоогийн байдлаар манай төмөр замын хүчин чадал 20 гаруй сая тонныг тээвэрлэх боломжтой гэнэ. Харин өнгөрсөн онд "МАК", "Энержи ресурс" компаниуд тус бүр таван сая тонн нүүрс авто замаар экспортолсон аж. Чуулганы зорилго дэлхийн зах зээлд монгол нүүрс гаргах тээвэрлэлтийн коридор нээх, төслүүдэд хөрөнгө татах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, салбарын бодлого төлөвлөлтийг хөрөнгө оруулагчдад таниулах зэрэг гэнэ. Чуулга уулзалтад 148 байгууллагыг төлөөлж, 344 төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдөөс хамгийн их БНХАУ-аас 26 хүн оролцох бол байгууллагуудаас хамгийн 31 буюу банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага оролцоно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.