Таван толгойн хувьцаа ямар үнэтэй байх вэ?
2011.02.19

Таван толгойн хувьцаа ямар үнэтэй байх вэ?

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Таван толгойг арав гаруй тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Мэдээж энэ нь хамгийн багаар тооцсон үнэ байж таарна. Учир нь Таван толгойн ордын 6.5 тэрбум тонн нүүрсний 1,5 тэрбум нь коксжсон нүүрс. Үлдсэн таван тэрбум нь чу­луун нүүрс. Коксжсон нүүрс­ний нийт үнэ 225 тэрбум ам.доллар. Харин чулуун нүүрсний нийт үнэ дунджааimg.php_copy 500 тэрбум ам.доллар. Нийт­дээ 725 тэрбум ам.долларын нүүрс нь Таван тол­гойн үнэ цэнэ. Үүнээс олборлолтын, тээврийн, борлуулалтын гэх мэт нүсэр зард­лууд хасаг­дана. Мэдээж тэр нь 30 ху­виас хэтрэхгүй. Тиймээс бид 400-гаад тэрбум ам.долла­рын борлуу­лалтын тухай ярьж болно. Өнөөдөр Таван толгойн хөрөнгө оруу­лалтыг сонирхож дэлхийн тэргүүний 16 банк Монгол Улсад ирчи­хээд байна.

"JP Morgan", "Gredit Suisse" ,"Goldman Sachs", "Morgan Stan­ley", " Deutsche bank", "Barclays Capital", "CITI", "UBS", "Standard Chartered" bank, "Bank of China international", "Jeffries", "ING", "Bank of America Merrill Lynch",  "HSBC", "Macquarie", "BHP Paribas" зэрэг банкууд нь арван тэрбум ногооны хойноос ирэхгүй. Энэ нь ма­най Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ордоо хямд­хан бас болгоомж­той үнэлснийг баталж байна. Таван толгойн үнэ цэнэ хэзээ тогтох вэ гэсэн асуулт гарна. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар хоёр жилийн дотор тогтох магад­лал­тай. Анх­дагч хувьцааны гаргах үнэ бол зөвхөн мэдээ­лэл төдий үнэ юм. Эхний жилийн ашиг орлого, менеж­мент нь хувьцааны хоёрдогч зах зээлд гарах үнийг тогтоо­но. Гэхдээ Таван толгойн хувьцаа бол рек­ламдах шаард­лагагүй үнэ хүрэх хувь­цаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Хамгийн ойрын жишээ бол "Энер­жи ресурс"-ын "Ухаа худаг"-ийн нүүрсний орд дээр гаргасан хувь­цаа юм. Энэ орд Таван толгойн дөрвөн хувь­тай тэнцэнэ. Таван толгойн ордын нүүрсний нийт ордыг 100 хувь гэж үзвэл нэг хувь нь 65 сая тонн нүүрс болно. Тэгэ­хээр "Ухаа худаг"-ийн дөрвөн хувьд 260 сая тонн нүүрс ногдоно. "Энер­жи ресурс" компани өөрийн мэд­лийн ордын 20 хувьд нь хувьцаа гаргасан гэдэг. Нөгөө 260 сая тонн нүүрсний 20 хувь нь 13 сая тонн болно. 13 сая тонн коксжсон нүүр­сний үнэ хоёр тэрбум шахам ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл "Энержи ресурс" компани 13 сая тонн нүүрснээс нүд ирмэ­хийн зуур 700 сая ам.доллар бос­гожээ. Таван толгойн нэг хувиас 700 сая ам.доллар босгосон гэсэн үг юм. Энэ жишгээр тооцвол бүтэн Таван толгойгоос өлхөн 70 тэрбум ногоон босох боломжтой. Төрийн өмчийн хорооны дар­га Д.Сугарын үзэж буйгаар хөрөнгө оруулагч банк хувь­цааны үнийг тогтоох гэнэ. Яагаад бид өөрсдөө тогтоож бо­лох­гүй гэж. Гадныхан өөрсдөдөө ашигтай байх үнийг тогтоохыг оролдоно. Мэдээж анхны үнэ хувьцааны бодит ханшийг тог­тоохгүй боловч дэлхийд тэргүүлэгч 16 банкны сонирхож байгаа хувь­цаа хямд байх учиргүй. Өнөөдөр нэг хувьцаа нь мян­ган ам.доллар хол давсан олон компани бий. Хэдийгээр эхний ээлжинд Таван толгойн хувьцааны үнэ арван мянга биш боловч нэг мянган ам.дол­лараас доош байх учиргүй. Эхний ээлжинд IPO хийх нь хөрөнгө оруу­лалт, цаашдын үйл ажиллагааны зардлыг олох учраас өндөр байх нь ашигтай. Гэхдээ энэ нь хувь­цааны ашиг арван мянгаас их байна гэсэн үг биш юм. Учир нь компани нэгж хувьцаанд ногдох ашгийг хувьцааны үнээр биш ком­панийн ашгаас нийт хувь­цаанд ногдох ашгийг л ху­ваари­лна. Өөрөөр хэлбэл арван мянган ногоо­ны үнэтэй нэг хувьцаанд нэг доллар ч ногдож болно. Мянган ногоон ногдож болно. Тиймээс Та­ван толгойн нэг хувьцааны үнэ зуун ногооноос хямд үнэ­лэгдэхгүй л болов уу.

Х.БАТТӨГС

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.