2011.02.20
Хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш, эрчим хүчний бодлогын дэд зөвлөлөөс "Иргэний танхим"-д "Монголын түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилт болон цаашдын зорилтын тухай" нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлттэй хэлэлцүүлэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга Т.Цэрэнпүрэв, Дэлхийн банкны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн стратегийн төлөвлөлтийн зөвлөх Рэй Парсель, ING банкны Ази дахь салбарын эрчим хүчний группийн захирал Клайв Туртон нар сонирхолтой илтгэлүүд тавив.
ЭБЭХЯ-ны газрын дарга Т.Цэрэнпүрэв илтгэлдээ "Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 80 шахам хувийг дулааны цахилгаан станц, 4,4 хувийг дизель станц, 2,7 хувийг УЦС, 0,35 хувийг бусад сэргээгдэх эх үүсвэр, 12,8 хувийг импорт тус тус эзэлж, сүүлийн жилүүдэд төвийн бүсийн хэмжээнд гарсан хэрэглээний өсөлтийг үндэсний үйлдвэрлэлтээр үндсэнд нь хангаж чадсан байна.
Салбарын бодлогын үндсэн баримт бичиг болох 2040 он хүртэлх эрчим хүчний хөгжлийг тодорхойлон тусгасан "Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр"-ийг 2002 онд боловсруулж УИХ-аар батлуулсан. Үүнд 2007 онд тодотгол хийсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, улс орны аюулгүй байдлыг хангахын тулд эрчим хүчний хангамжийг найдваржуулах зорилгоор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан эрчим хүчний нөөцийг аль болох үр ашигтайгаар ашиглах, эх үүсвэр бий болгох, эрчим хүчийг экспортлоход оршино. Мөн хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэнэ.
Монгол Улсын хэмжээнд хараат бус бие даасан эрчим хүчний найдвартай хангамжийн системийг байгуулж, үр ашиг өндөр, алдагдал багатай үйлдвэрлэлийн бүтцийг бий болгох;
улсын нийт нутаг дэвсгэр дээр цахилгаан станцуудыг зөв байршуулсны үндсэн дээр эрчим хүч экспортлох;
Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг тодорхойлох, үр ашигтай шинэ техник, технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийн шинэчлэлт хийж төв, орон нутгийн цахилгаан хангамжийг найдвартай болгох;
Шинэ эх үүсвэр, усан цахилгаан станц шинээр барьж өндөр хүчдэлийн шугамаар холбох замаар бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, цаашид эдийн засгийн үр ашигтай горим, ажиллагааг хангасан Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулах;
Зах зээлийн нөхцөлд тохирсон хууль, эрх зүйн орчин, менежментийг боловсронгуй болгох, түлш, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг болно.
"Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын хүрээнд экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологит, үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан, хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгах гэсэн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг заасан байдаг. Эдгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
"Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем"-ийг байгуулж, эрчим хүчний салбарын ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хөгжлийн нэн таатай орчинг бий болгоно. Эрчим хүчний салбарыг эрчим хүч экспортолдог чадамжтай болгоно" гэсэн үндсэн зорилт тавьсан. Түлш, эрчим хүчний мастер төлөвлөгөө, нэгдсэн систем хөтөлбөрийг энэ онд багтааж тодотгол хийх, шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна" хэмээн мэдэгдлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид түлш, эрчим хүчний бодлого, тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцэж, санал солилцов.
"Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь түлш, эрчим хүчний асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог бий болгох, иргэд болон тус салбарын эрдэмтэн, удирдах ажилтан, ажиллагсдын санал санаачилгыг төрийн бодлого, хуульд тусгахад оршино. Цаашид ийм төрлийн олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь түлш, эрчим хүчний салбарын төрийн бодлогыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм." гэж Ерөнхийлөгчийн Эдийн засаг, дэд бүтцийн зөвлөх Л. Дашдорж цохон тэмдэглэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.