810 сая иенийн үнэ бүхий хүнсний буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо
2011.02.20

810 сая иенийн үнэ бүхий хүнсний буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Монгол Улсад Япон Улсын Засгийн газраас 810 сая иенийн үнийн дүн бүхий хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа.budaa

 

Ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-ны төлөөлөгчид байлцав. Түүнчлэн Г.Занданшатар сайд, Элчин сайд Т.Кидокоро нар сурвалжлагдийн сонирхосон асуултанд хариулж, ярилцлага өглөө.

Г.Занданшатар сайд,  Хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн Япон Улсын Засгийн газрын энэ тусламжийг  Монгол Улс 1991 оноос хойш 18 дахь удаагаа хүлээн авч байгаа бөгөөд эл тусламж хүн амыг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурил, цагаан будаагаар хангахад, ялангуяа эдийн засгийн шилжилтийн хүнд үед нэн чухал байсныг онцлон тэмдэглэх ёстой.

 

Өнгөрсөн онд хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орон Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр тохирсон. Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхдээ ХАА-н салбарт, тухайлбал мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ салбарт тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа энэ дашрамд тэмдэглэе” хэмээн хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.